Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба

Мэдээлэл


нийт 197

“ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

2019-02-26 366
Өсвөр залуу үеийнхэндээ эх нутгаараа бахархах, түүх, ёс заншил, уламжлалт соёлоо дээдлэх, амьдралын арга ухаанд сургах замаар эрүүл биетэй, мэдлэгтэй, хүмүүжилтэй, өрсөлдөх чадвартай, хөдөлмөрч, хүмүүнлэг хүнийг төлөвшүүлэхэд гэр бүл, эцэг эх, хүүхдийн хамтын ажиллагааг сайжруулахад арга зүйн зөвлөгөө өгөх зорилготой “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦОО” сэдэвт эцэг эхчүүдийн зөвлөгөөн болж өндөрлөлөө. Тус зөвлөгөөнд орон нутгийн удирдлагууд, сургууль, цэцэрлэгийн эцэг эхийн зөвлөлийн төлөөлөл эцэг эхчүүд оролцож, "Гандандэгчилэн" хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, “Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг”-ийн лектор Х.Батхүү , “Шинэ Монгол” сургуулийн зөвлөх, лектор С.Отгонтуяа, “Монголын үг урлаачдын нийгэмлэг”-ийн хүмүүнлэгийн лектор Г.Бандицэрэн /Chila/ нар Хүүхдийн хөгжил, хүмүүжилд эцэг эхийн оролцоо, харилцаа хандлагын талаар илтгэл мэдээлэл хийлээ. 2019.02.26

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан сумын ахмадуудад хүндэтгэл үзүүллээ.

2019-02-20 376
АХМАД, БУУРЛУУДТАЙ САР ШИНИЙН ЗОЛГОЛТ ХИЙЛЭЭ. Шинийн 15-ны билигт сайн өдөр УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан нь аймаг, сумын удирдлагуудын хамтаар Замын-Үүд, Эрдэнэ сумдын өндөр настнуудад хүндэтгэл үзүүлж, сар шинийн золголт хийлээ. Уг арга хэмжээний үеэр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, авъяас, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд болон бусад салбарын үйл ажиллагаанд гавъяа байгуулсан тус сумдын иргэдэд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт зэрэг төрийн дээд шагнал гардуулан өгч, мөн хуран цугларсан ахмад буурлууддаа зориулан “Дашпилжээпунцоглэн” хийдийн лам нар ном айлдав. Түүнчлэн Замын-Үүд сумын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж буй УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайханд сумын Засаг даргын шийдвэрээр “Хүндэт иргэн” цол олгосныг гардуулан өглөө. 2019.02.19

АЙМГИЙН АВАРГА ТЭМЭЭЧИН, АВАРГА МАЛЧИН Б.ГАНЗОРИГИЙН НЭРЭМЖИТ ТЭМЭЭН УРАЛДААН БОЛЛОО.

2019-02-19 369
Монгол ёс заншил өв уламжлалаа хадгалан үлдэх, залуу хойч үедээ тэмээн соёлыг сурталчлан таниулах үүднээс Тэмээн уралдаан, Бурантаг томох, буйл зорох тэмцээнүүдийг тус тус зохион байгууллаа. Бурантаг томох тэмцээнд Тэргүүн байр Т.Ангарагмаа, дэд байр Н.Байгальмаа, гутгаар байр С.Мөнхбаяр, Буйл зорох тэмцээнд Тэргүүн байр З.Доржнамжим, дэд байр Х.Ганбаатар, гутгаар байр Г.Ганчулуун нар шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо. Ийнхүү өнөөдрийн гол тэмцээн болох Тэмээн уралдаанд Улаанбадрах, Хөвсгөл, Эрдэнэ, Замын-Үүд сумдын нийт 27 тэмээ уралдсанаас Түрүү магнайд Улаанбадрах сумын Б.Ариунболдын шар атан тэмээ, Аман хүзүүд Улаанбадрах сумын Т.Тэгшжаргалын хар атан тэмээ, айргийн гуравт Улаанбадрах сумын Т.Тэгшжаргалын шар атан тэмээ, айргийн дөрөвт Эрдэнэ сумын З.Очирбатын хар атан тэмээ, айргийн тавд Улаанбадрах сумын Х.Энхбатын хар атан тэмээ тус тус хурдаллаа. 2019.02.18

ЗАМЫН-ҮҮД СУМАНД ТЭМЭЭН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

2019-02-15 302
ТЭМЭЭН УРАЛДААН БОЛНО. Аймгийн аварга тэмээчин Б.Ганзоригийн нэрэмжит Тэмээний уралдаан 2019 оны 02 дугаар сарын 18-ны сумын төвөөс 30 км Баганат хэмээх газар зохион байгуулагдах тул өргөнөөр оролцоно уу. ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ТАСАГ Холбоо барих утас: 96505544, 92060887

”ХӨГЖЛИЙН ХӨТӨЧ-ДЭД БҮТЭЦ ТӨСӨЛ" ЗАМЫН-ҮҮД СУМАНД ХЭРЭГЖИНЭ.

2019-02-15 337
“ХӨГЖЛИЙН ХӨТӨЧ-ДЭД БҮТЭЦ ТӨСӨЛ”-ИЙН АЖЛЫН ХЭСЭГ ЗАМЫН-ҮҮДЭД АЖИЛЛАЖ БАЙНА. _______________________________________ Сангийн яамны “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төсөл”-өөр Замын-Үүд боомтын авто замын шалган нэвтрүүлэх цогцолборыг өргөтгөх ажил 2019 оны 05 сард эхлэхээр бэлтгэл ажил хангагдаж байна. Энэ хүрээнд төслийн зохицуулагч Х.Болор-Эрдэнэ болон ажилтнууд Замын-Үүдэд ажиллаж нутгийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнуудад боомтын барилга угсралтын ажлын талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.. Шинэчлэлт хийгдсэнээр 9500 м2 талбайг хамарсан шалган нэвтрүүлэх цогцолбор бий болж өмнөх байгууламжаас 9 дахин томорч нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэнэ.. 2019.02.14

Аймгийн аварга малчин, тэмээчин Замын-Үүд сумаас тодорлоо.

2019-02-01 319
Аймгийн аварга малчин, тэмээчин Замын-Үүд сумаас тодорлоо. Замын-Үүд сумын 3 дугаар багийн иргэн, малчин Балдандоржийн Ганзориг аймгийн аварга малчингаар, сүлд багийн иргэн, малчин Тангадын Доржсүрэн аймгийн аварга тэмээчнээр тодорч шагналыг Дорноговь аймгийн Цагдаагийн газрын дарга Г.Эрдэнэбаатар, Аймгийн Тагнуулын газрын дарга Н.Очирбат, Замын-Үүд сумын ИТХ-ын дарга Б.Анхбаяр, Замын-Үүд сумын Засаг дарга Н.Алдарбаяр нар 2019 оны 02 дугаар сарын 01-ны өдөр малчдын хотод очин хүндэтгэл үзүүлэн гардуулан өглөө.

2018 оны ажлаа дүгнүүллээ.

2019-02-01 292
Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал Дорноговь аймгийн нийт 14 сумын ИТХ-ын ажлын албадын 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлыг дүгнэлээ. Манай сумын ИТХурал 14 сумаас "Хангалттай сайн" үнэлгээ авч Тусгай байр эзэллээ. Хурлын ажлын албаныхандаа цаашдын ажилд нь амжилт хүсч баяр хүргэе.

ЗАМЫН-ҮҮД СУМ ШИЛДЭГ АЙМГИЙН ШИЛДЭГ СУМААР ШАЛГАРЛАА.

2019-01-29 324
АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ СУМААР ТОДОРЧ, ЗАМЫН-ҮҮД “НААҮ ОНӨ” ХХК ТЭРГҮҮНИЙ ХАМТ ОЛНООР ШАЛГАРЛАА. ____________________________________________ XVII жарны Урвуулагч хэмээх Шороон гахай жилийн босгон дээр Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр /2016-2020/, аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөр /2016-2020/-ийг хэрэгжүүлэн, 2018 онд эрхэлсэн салбартаа үр дүнтэй ажиллаж, амжилт гаргасан сум, агентлаг, хамт олон, тэргүүний ажилтнуудыг шагнаж, урамшуулах хүндэтгэлийн арга хэмжээ 2019 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр Дорноговь аймгийн Соёмбо цогцолборт зохион байгуулагдаж “ШИЛДЭГ ТЭРГҮҮНИЙ СУМ”-аар Замын-Үүд тодорлоо. Мөн “ТЭРГҮҮНИЙ ХАМТ ОЛОН”-оор Замын-Үүд“НААҮ ОНӨ” ХХК-ны хамт олон шалгарлаа. Дашрамд дурьдахад "АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ" цол, тэмдгээр Замын-Үүд сумын уяач Л.Цэдэндорж, Л.Амарсанаа, Ц.Цэвээндорж нар шагнагдаж алдарт уяачид төрлөө. 2019.01.29

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

2019-01-24 294
Африкийн гахайн мялзан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Тус өвчин нь хавьтлын замаар халдварладаг, өндөр халуурал, цус төлжүүлэх эрхтний гэмтэл, уушиг, бүдүүн гэдэсний нэвчдэст үрэвсэлээр илэрдэг гоц халдварт өвчин юм. Гахайн цусны ийлдсэнд 11 хоног, 2-4 хэмд 4-6 сар, Хөлдөөсөн маханд 2-4 сар, Давсалсан маханд 1 жил, Өвчилж эдгэрсэн гахай 3-10 сар тээгч болдог. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ: - Хорио цээрийн дэглэм тогтоож ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг байгуулан голомтын бүсээс мал, амьтан, хүн, тээврийн хэрэгсэлийн шилжилт хөдөлгөөнийг хориглоно. - Өвчтэй болон сэжигтэй бүх гахайг устгаж, булшлах, ариутгал халдваргүйтгэл хийх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. - Тус өвчний халдвар авсан байж болзошгүй сэжигтэй тохиолдол илэрсэн үед Мэргэжлийн байгууллагад яаралтай хандах хэрэгтэй. Мэдээллийг 91105535 өгнө үү.

МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨР БӨХИЙН БАРИЛДААН БОЛЛОО.

2019-01-14 289
Монгол Улсад “Шинэ үндсэн хууль” батлагдсаны 27 жилийн ойд зориулсан сумын Заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх үндэсний бөхийн барилдаан амжилттай болж өндөрлөлөө. Тус барилдаанаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат сумын заан Д.Алтанцоож түрүүлж, Төв аймгийн Баян сумын харьяа сумын заан Б.Баттулга үзүүрлэж сумын заан Б.Очирхүү, О.Мөнхбаатар нар шөвгөрлөө. 2019.01.13

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9030
7396 / 82%
1015 / 11%
294 / 3%
325 / 4%