Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба

Дүрст мэдээ


нийт 10

khural.mn

''ЗАМЫН-ҮҮД- БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ'' ЗАМЫН-ҮҮД СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 1 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАРИЛГЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА.

2026-02-09 29
Замын-Үүд сумын Ерөнхий Боловсролын 1 дүгээр сургуулийн 960 хүүхдийн сургууль шинээр ашиглалтад орохоор бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Гадна талын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй явагдаж, 2026 онд төлөвлөгөөт хугацаандаа ашиглалтад оруулахаар ажиллаж буйг Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хяналтын инженер Б.Лхамсүрэн мэдээллээ.

ЗАМЫН-ҮҮД- БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ "СОЁЛЫН ОРДОН"

2026-01-27 18
📋Замын-Үүд суманд ашиглалтад орох гэж буй 500 хүний суудалтай "СОЁЛЫН ОРДОН" 02 дугаар сарын 13-нд нээлтээ хийхээр төлөвлөж байна. 📋Төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлыг цаашид авч явах ашиглагч талын үйл ажиллагаа, санал хүсэлттэй хурлын төлөөлөгч нарын хамтаар ажиллаж, танилцлаа.

ОЛОН УЛСЫН БОЛОВСРОЛЫН ӨДӨР

2026-01-23 6
🔹НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1 дүгээр сарын 24-ний өдрийг Олон улсын боловсролын өдөр болгон зарлаж, боловсролын энх тайван ба хөгжлийн чухал үүргийг тэмдэглэдэг. Хүн бүрт хүртээмжтэй, тэгш чанартай боловсрол ба насан туршийн суралцах боломж олгохгүйгээр хүнлэг иргэний нийгмийг бий болгох боломжгүй юм. 🔹Энэ жилийн Олон улсын боловсролын өдрөөр ирээдүйн боловсролд залуусын оролцоог онцолж байна. Учир нь тэд боловсролын хөтөлбөрийн шууд үр шимийг хүртэгчид бөгөөд тэдний ирээдүй боловсролоос шууд хамаардаг. Боловсрол бол зөвхөн суралцах биш, ирээдүйгээ бүтээх түлхүүр юм. 🔹Тиймд энэ өдрийг тохиолдуулан сумын ЕБ-н 3-р сургуулийн НУТэнхимийг тохижуулах ажлыг өрнүүлээд байна.
khural.mn

"ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД-БИД ХАМТДАА" ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ

2026-01-20 6
Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн барилгын гүйцэтгэгч компани "Голомт констракшн" ХХК-аас барилгын үйл явцыг танилцууллаа.

СУМЫН ЕБС III СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

2026-01-15 5
Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулж буй ХасБанк нийгмийн хариуцлагын хүрээнд сумын Ерөнхий боловсролын III сургуульд “ХасLab” төслийг хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд хийгдэж буй ажилтай сумын ИТХ-ын дарга болон сумын ИТХ-ын Нийгэм, цахим хөгжлийн хорооны гишүүд танилцлаа.

БОЛОМЖ ТЭГШ ТҮГНЭ “ХАСЛАБ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА.

2026-01-15 10
✅ХасБанкны ажилтнуудын санаачилга, дэмжлэгтэйгээр байгуулагдсан “Хөгжлийн алтан сан” ТББ-н санаачилга, ХасБанкны санхүүжилттэйгээр орон нутгийн сургуулиудын компьютер, тоног төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдүүдийн суралцах орчныг сайжруулах зорилгоор “ХасLab” төслийг хэрэгжүүлээд байна. ✅Тус төслийг 2025 онд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЕБС-ын III сургуульд Боловсролын яамны стандартын дагуу тохижуулан “ХасLab” компьютерын лаборатори бий болсон байна.💯 🧑‍💻👨‍💼Тус лаборатори ашиглалтад орсноор сурагчид мэдээллийн технологийн хичээлээ илүү хүртээмжтэй, бүтээлч орчинд судлах боломж нэмэгдэж, технологийн мэдлэг, ур чадварыг тэгш хүртээмжтэй эзэмшихэд бодитой дэмжлэг үзүүлж байна.

ЗАМЫН-ҮҮД СУМЫН "ОЮУТНУУДЫН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН" ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2022-04-23 432
“Оюутны анхдугаар зөвлөгөөн” 2022 оны 04 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна. Зөвлөгөөнөөр оюутнуудад тулгамдаж буй асуудал түүний гарц, шийдвэрлэх арга замын талаарх асуудлуудыг ярилцлаа.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЭЭЛЖИТ ЗУРГААДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2022-01-26 408
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Зургаадугаар хуралдаан 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 14:30 цагт Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд хуралдав. Хуралдаан цахим болон танхим хэлбэрээр явагдаж 70,9 хувийн ирцтэйгээр хийгдлээ. Хурлаар дараах асуудлуудыг авч хэлэлцэв. Үүнд: 1.Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг шинэчлэн батлах тухай 2.Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм” батлах тухай 3.Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороог байгуулж, ажиллах журмыг шинэчлэн батлах тухай 4.Орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих орон нутгийн сангийн журам батлах тухай 5.Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл байгуулах тухай 6.Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц орон тоог батлах тухай 7.Сумын газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 8.Суурьшлын бүсэд мал бэлчээрлүүлэхийг хориглох журмыг батлах тухай 2022.01.26

МОНГОЛ УЛСАД ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 30 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2022-01-12 404
Монгол Улсад Шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой 32 бөх уран мэхийг уралдуулан хүчийг үзэн барилдлаа. Тус барилдаанд аймгийн арслан Ё.Эрдэнэжаргал түрүүлж, аймгийн арслан Бямбадорж үзүүрлэж, аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ, аймгийн начин О.Зундуй нар шөвгөрлөө. Энэ үеэр Улс, аймаг, сумын бөхийн барилдааны засуул цол Д.Дамдин гардан авсан. Түүнчлэн Дорноговь аймаг, Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Г.Цогтбаатар сумын ИТХ-ын Жуух бичгээр шагнууллаа. Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн баярын хүрээнд Замын-Үүд сумын төрийн албан хаагчдын дунд "Үндсэн хуулийг хэн сайн мэдэх вэ?" сэдэвт “АХА” тэмцээнийг зохион байгуулж тус тэмцээнд 20 байгууллагын 46 албан хаагч мэдлэг, ур ухаанаа сорьж оролцсоноос Тэргүүн байранд Замын-Үүд сум дахь сум дундын Шүүхийн Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн М.Ренчинмядаг, Дэд байранд Хилийн 0108-р ангийн ахлах ажилтан, хошууч Ч.Түмэн-Од, Гутгаар байранд Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн Мэдээлэл зүйн багш Б.Төгсжаргал нар тус тус шалгарлаа.
khural.mn

ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТНЫ 7 БАЙХААР ТОГТООЖ ОРОН ТООГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ

2017-02-03 479
Замын-Үүд суманд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах үүрэг хүлээж ажиллах Олон нийтийн цагдаагийн ажилтны тоог 7 байхаар тогтоож орон тоог нэмэгдүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10163
8419 / 83%
1073 / 11%
324 / 3%
347 / 3%