Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба

Газар нутаг, засаг захиргааны нэгж

2014-10-16

Газар нутаг:
Замын-Үүд нь Монгол Улсын зүүн урд хязгаарт байрлалтай. Дэлхийн бөмбөрцгийн уртрагийн 112˚, өргөрөгийн 44˚-ын солиболцолд оршдог. Монгол орны физик газарзүйн мужлалаар: Говийн их мужийн Дорноговийн талархаг мужийн цөлөрхөг дэд хэсэгт багтана. Харин геотектоникийн мужлалаар: Өмнөд говийн геосинкпиналь атриат тогтолцооны Замын-Үүдийн хотгорт багтдаг.
Ургамал газар зүйн мужлалаар: Евро – Азийн хээрийн мужийн Умард говийн цөлийн хээрийн тойргийн Борхойн талын районд хамаарагдана. /А А. Юнатов 1950 он/ /МУ-ын БОЯ, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, ШУА-ийн геоэколгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний судалгааны дүгнэлт УБ 1998 он 20-р талд/ Үнэмлэхүй өндөр нь 930 – 1100 метр. Дэлхийн дундажаар жилд 860 мм, Монгол улсын дунджаар 250 мм тунадас унадаг бол Замын-Үүдэд 111 мм тунадас ордог.Монгол Улын Их Хурлын 1994 оны 5 дугаар сарын 6-ны 34 дүгээр тогтоолоор Замын-Үүд сумын хилийн цэсийг тогтоосон бөгөөд Эрдэнэ сумын нутгаас Улаан-Овоо, Хөтөл-Ус, төмөр замын 1085-р км, Хамуутын худаг, Улаан-Овооны бууцаар хязгаарласан 44 км нутгаар, БНХАУ-ын хилээс хилийн 354 дүгээр баганаас 361 дүгээр тэмдэгт /багана/-ээр 45.3 км нутгаар зааглаж, хиллэсэн нутгийн нийт талбай нь 49.5 га-аас сумын төв суурин газар 1560 га /0.3%/, төмөр зам 64 га /0.1%/, нуур тойром 58 га /3.5%/, авто зам 72 га /2.5%/, бэлчээрийн эдэлбэр газар 48400 га /98.5% / тус тус эзлэнэ. Үүнээс зам тусгай хэрэгцээний буюу хилийн зурвас,шугам сүлжээний газар сумын нийт талбайн 67.2 хувийг эзэлдэг. Нийт 48.6 мянган га нутаг дэвсгэртэй.

Монгол улсын хэмжээгээр дунджаар нэг сум 3000 хүн амтай, 100.000 толгой малтай, 450 мянган га нутаг дэвсгэртэй. Сумын нутаг дэвсгэр нь манай улсын нийт сумуудын нутаг дэвсгэрийн дундажаас 12 дахин бага, хүн ам нь бараг 2 дахин их газрын ачаалал ихтэй. Цөлжилтөд нэн хүчтэй нэрвэгдсэн газрын нэг. Харин нийгэм эдийн засгийн болон гадаад харилцааны хувьд олон улсын хэмжээнд нэн ирээдүйтэй бүс нутагт тооцогддог онцлогтой. Энэ нутагт харгана бүхий хазаар өвс, агь, таана, алтан харгана, ерхөг, бут, шар шаваг, морин шарилж, хонгор зул, хүж өвс, хэрээн нүд, гоёо зээргэнэ, хавислгана, загасгал, багалуур, тогторгоно, бударгана, тэсэг, хамхаг, өмхий өвс, өргөст ортууз, банздоо, оготонын сүүл, цагаан лооль, цулхир, дэрс, зангуу, тэмээн таваг, тэмээн хөхөл / жимс/ цахилдаг, зэл зангуу, хөмүүл, таана, лууль, алтан гагнуур, алтан ус утас, сухай, буйлс, хайлаас, заг гээд олон төрөл зүйлийн ургамал элбэгтэй.

Засаг захиргааны нэгжийн хувьд:
Замын үүд ардын хувьсгалаас өмнө засаг захиргааны нэгжийн хувьд Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуунд харъалагдаж байжээ. Дорноговь аймгийн Замын -Үүд сум нь 1956 онд БНМАУ –ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 131 дүгээр зарлигаар Замын-Үүд хороо, 1994 онд УИХ-ын 34 дүгээр тогтоолоор сум болон шинэчлэн зохион байгуулагдсан, Улаанбаатар хотоос 780 км, аймгийн төв Сайншандаас 230 км, МУ-ын хилээс 4.5 км-т оршдог, МУ-ын хилийн томоохон боомт билээ. Одоогийн байдлаар тус сум нь засаг захиргааны нэгжийн 3 багтай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%