Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба

Сумын түүх

2014-10-16

ТҮҮХИЙН ХУУДАС
Замын-Үүдийн нэр нь газар усны байрлал, оршин байрласан нөхцөл зэргээс шалтгаалан олны зорчих, аялах зам, орох гарах үүд / үүд гэдгийг онцлох учир нь хаалга гэдгээс арай өөр утгатай үг болох / гэсэн утга агуулсан нэр бололтой.

Замын-Үүд гэдгийг тавь, зуун жилээр авч үзэх нь хэт хязгаарлагдмал, цаг хугацааны хувьд богинодох учир Монгол Улсын хил хязгаарыг хэдийд, ямар үед яаж тогтоож, тэмдэглэж байсан, гадаадтай өмнөд зүгт харьцах << үүд >> болж байсан түүхэн харьцаатай холбож үзэх ёстой аж.
* Хаант Орос – Манж Хятадын хооронд 1892 оны 8-р сард байгуулсан гэрээний үндсэн дээр Монголын нутгийг дайруулан Бээжин – Эрхүү хотыг холбосон цахилгаан мэдээний / телеграфийн / шугам тавих тухай тохиролцсон / Ё.Баатарбилэг. Монголын түүхийн арван долоон жаран / 1027-2000 он / УБ – 2000 305-р талд / боловч олон улс, хоёр орны харилцааны хүндрэл саад бэрхшээлээс шалтгаалан 1899 оны өвөл хүрэхэд Оросоос – Монголын нутаг Их хүрээ хүртэл цахилгаан мэдээний шугамаа тавьж, цаашид Чойр, Замын-Үүд хүртэлх шугамаа 1906 оны дунд үед тавьж дуусгасан бололтой. Хиагт, Их Хүрээ, Замын-Үүдийн хооронд цахилгаан мэдээ дамжуулах хороог байгуулав гэж түүхэнд тэмдэглэжээ.
* Нөгөө талаар Бээжин- Их хүрээний хооронд манж нар холбооны албаа өргөжүүлэх, хамгаалах зорилгоор суурин өртөөд байгуулсан / XYIII зууны эхэн үеэс байгуулж, II хагаст дуусгасан / бөгөөд Замын-Үүдэд нэгэн суурь нь төвлөрч байжээ.Тэнд Түшээт хан аймгаас / Мэргэн вангийн хошуунаас голлож/ хүмүүсийг мал, хөрөнгөтэй нь дайчлан суурь өртөөнд суулгаж байсан. Нэг суурьт 5-30 өрхтэй морь, тэмээн хөсөг, зорчигчийн хэрэгцээнд хонь, ямаа зэрэг мах, хоол хүнсийг бүрэн хариуцдаг. Замч, газарч, улаач, агтчин, үйлчлэгч, хөтөч олон хүн байнга сууж, алба хааж байжээ. /IY- 198/

* Хилийн хамгаалалтын гэр харуул, суман харуул, суурь харуул байгуулж суулгаж /1680-аад оноос үүдэлтэй/ харуул бүр арван цэрэг, нэг түшмэл захиралтай, хилийг цувраа, үелсэн харуул, цэргийн харуул хамгаалж байжээ. Бас суурь харуул гэж 20-30 цэрэгтэй, 3 жилийн хугацаатай, суулгаж занги захирдаг байжээ.
Ийм янз бүрийн харуулыг монголын аймаг, хошуудаас унаа хөсөг, гэр сууцтай нь ирүүлж ажиллуулдаг учир харуулын хугацаа дууссан ч нутагтаа буцахгүйгээр хилийн орчмоо нутагшин үлдэх нь олонтой байжээ. Ийм байдлаар Замын-Үүд төвлөрсөн суурин газрын байдалтай болсон байна.
ХХ зууны эхэн үе гэхэд Замын-Үүд нилээд төвлөрсөн, суман хилийн томоохон, чухал боомт газар болоод, аян жингийн зам нь дөт, саад бартаа багатай, дээрэм, тонуулаас хамгаалагдсан байдалтай байжээ. Дээрх түүхэн нөхцөл, баримт сэлтийг үндэслэн 1906 онд Замын-Үүдийн үүсэл, төвлөрөл бий болжээ гэсэн дүгнэлт хийж байгаа юм.Эрдэнэ овоонд байрлаж байсан Замын-Үүдийн гол түшиглэсэн байгууллагууд тухайлбал Гаалийн хороог 1940-өөд оноос, Хилийн отряд 1953 оноос татан буугдаж Эрдэнэ сум 1958 оноос нүүж хилийн дотогш байрлах болсон. зэрэг олон нөхцөл, шалтгааны улмаас Эрдэнэ овоон дахь нэр бүхий Замын-Үүд эзгүйрэхэд хүрсэн юм.
1950-иад оны дунд үеэс ЗХУ, Монгол – Хятад гурван гүрний Засгийн газрын хооронд байгуулсан гэрээгээр төмөр зам тавигдаж 1956 оны 1-р сарын 3-нд ашиглалтанд хүлээн авч Ази – Европыг холбосон төмөр замын Монголын хилийн өртөөг түүхэн уламжлалтай, дэлхийд нэртэй << Замын-Үүд >> гэдэг нэрийг Борхойн тал дахь шинэ тосгонд шилжүүлэн нэрлэснээр “ Замын-Үүд” –ийн шинэчлэн байгуулагдсан 50 жилийн ойн босгонд хүрч ирэв. Энэ үеэс Замын-Үүдийн хөгжлийн шинэчлэлийн үе гэж нэрлэж байгаа юм.

ЗАМЫН-ҮҮДИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ХУУДАС
1. 1952-09-15
ЗСБНХУ – БНМАУ – БНХАУ-ын Засгийн газрууд Москва хотноо Замын-Үүд – Эрээний төмөр замыг холбох тухай хэлэлцээр байгуулав.

2. 1956-01-03
ЗХУ – БНМАУ – БНХАУ-ын төмөр замын нээлт Замын-Үүдэд болов. Энэ өдрийг Замын-Үүдийн шинэчлэн байгуулагдсан өдрөөр тогтоов.

3. 1956-09-01
Бага сургууль 2 ангитай, багш 2, ажилчин 2, орос сургуулийн 1 анги нээв/ багш Махбал, Гүндсамбуу /

4. 1956-08-31
БНМАУ-ын АИХ-ын 131-р зарлигаар Замын-Үүд хорооны АДХГЗ-г ОСГ-3 хороотой байгуулав.

5. 1972
БНМАУ-ын АИХТ-ийн 158 дугаар зарлигаар Замын-Үүд хорооны төвийг “Борхойн тал” гэж нэрлэв.

6. 1990-08-16
БНМАУ-ын Зам тээврийн Яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ны зам харилцааны танхимын хооронд Замын-Үүд- Эрээний хооронд зорчигч тээвэрлэх хэлэлцээрт үсэг зурав.

7. 1992-04-01
Замын-Үүд – Эрээний хооронд зорчигчийн авто тээврийн хөдөлгөөн нээгдэв.

8. 1992-08-21
УИХ-ын 24-р тогтоолоор орон нутгийн хороодыг татан буулгаж, нутаг дэвсгэрийг сумдад харъяалуулахаар шийдвэрлэв.

9. 1992-09-04
Дорноговь аймгийн ИТХТ-ийн 12 дугаар тогтоолоор Замын-Үүд хороог баг болгон Эрдэнэ сумын 5 дугаар баг болгов.

10. 1994-05-06
УИХ-ын 34 дүгээр тогтоолоор Замын-Үүд сум байгуулж нутгийн хилийн цэсийг батлав.

11. 2003-03-24
УИХ” Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль батлав.

12.2003
Японы “Жайка” олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас 300.0 мянган ам долларын төслөөр 11 км-ын зайд хоногт 3240 л/сек ундрага бүхий 3 цооног өрөмдөж, их хэмжээний усны нөөц илрүүлэв.

13.2003-06-20
УИХ “Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 31 дүгээр тогтоол батлав.

14. 2003-09-19
Замын-Үүдэд Сайншандаас 193.6 км-т 110/10 квт-ын цахилгаан эрчим хүчний шугам татаж дэд станцыг ашиглалтад хүлээн авав.Улсаас 3.2 тэрбум төгрөгийн төсвөөр “Илч хангай” ХХК ажлыг гүйцэтгэв.

15. 2003-06-09
УИХ Замын-Үүдийн “Эдийн засгийн чөлөөт бүс”-ийн эрх зүйн байдлын тухай хууль батлав.

16. 2003-12-30
Замын-Үүдийг “Монголын хотуудын холбоо”-ны гишүүнээр элсүүлэв.

17. 2005-04-19
Эдийн засгийн чөлөөт бүсийн шав тавих ёслолын ажиллагаа болж, байгууламжийг хашаажуулах ажил эхлэв.

18. 2005-06-16
БНХАУ-ын 3 сая ам долларын буцалтгүй тусламжаар Монголын хилийн тэмдэгтээс Замын-Үүдийн төв хүртэл 3,3 урт, 16 метр өргөн, Замын-Үүдийн дотор 2,7 км урт, 12 метр өргөн замын хашлага, гудамжны гэрэлтүүлэг бүхий дээд ангиллын цардмал зам тавих ажиллагаа эхлэв. /ӨМӨЗО-ны Хөх хот дахь барилгын компани гүйцэтгэв. /

19.2005-04
Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн шав тавих ёслол болов. УИХ-ын гишүүн, шадар сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн Р.Рааш, чөлөөт бүсийн менежментийн багийн ахлагч Жозеф ЛлондСин, Үйлдвэр худалдааны сайд Ц.Энхтүвшин, Гаалийн ерөнхий газрын дарга Х.Баатар, БНХАУ-ын Эрээн хотын захирагч нар оролцов.

20. 2005-06-08
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Замын-Үүдэд баригдах чингэлэг шалгах рентген төхөөрөмж”-ийн барилгын шав тавих ёслол болж 11 дүгээр сард ашиглалтанд оруулав.

21. 2005-11-10
БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдсан, улсын хилээс Замын-Үүдийн чиглэлийн 5,681 км авто замыг ашиглалтанд хүлээн авав. Замыг хүлээлцэх актанд Зам тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүү, БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Гао Шу Мао нар үсэг зурав.


Эх сурвалж: http://zamiin-uud.do.gov.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3819
2637 / 69%
706 / 18%
235 / 6%
241 / 6%