Замын-Үүд сумын агаарын үнэмлэхүй хамгийн их температур нь 1961 оны 6
дугаар сард 39.3 хэм, 1972 оны 8 дугаар сард 40.3 хэм, 1977 оны 7 дугаар
сард 40.0 хэм 1981 онд 39.1 хэм дулаан, агаарын үнэмлэхүй хамгийн бага
температур нь 1956 оны 12 сард 40.9 хэм, 1957 оны 01 дүгээр сард 41.5
хэм, 1958 оны 01 дүгээр сард 39.8 хэм, 1967 оны 12 дугаар сард 39.3 хэм,
1971 оны 12 дугаар сард 39.9 хэм 1981 оны 1 дүгээр сард 39.3 хэм
хүйтэрч хөрсний гадаргын үнэмлэхүй хамгийн их температур 6 дугаар сард
+64.3, 7 дугаар сард +67.0, 8 дугаар сард 63.4 хэм дулаан , хөрсний
гадаргын үнэмлэхүй хамгийн бага температур нь 12, 1 дүгээр сард -43.0, 2
дугаар сард -42.5 хэм хүйтэрч байжээ.Салхины хамгийн их хурд нь 2-р
сард 34м/сек, 5 дугаар сард 30м/сек, хүрч байсан байна. Хүчтэй салхитай
өдрийн тоо 1-12 сарын нийлбэрээр 17.4 өдөр, шороон шуургатай өдрийн тоо
1-12 сарын нийлбэрээр дундажаар 68.3 өдөр болдог. Судалсан хугацааны
олон жилийн дундажаар -40 хэмээс хүйтэн өдрийн тоо 1,2 дугаар сард 6,
+30 хэмээс халуун байсан өдрийн тоо 07 дугаар сард 15, 8 дугаар сард 9,
жилийн нийлбэр дүнгээр 32 өдөр болдог байна. Тодорхой баримтаар
тэмдэглэвэл салхины хурд 1966 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 40 м/сек
хүрч байжээ. Агаарт +40 хэм дулаан болоход газрын элсэрхэг хөрсөн дээр
60 хэм, түүнээс ч илүү халдаг болох нь тэмдэглэгджээ.
Эх газрын эрс тэс уур амьсгалтай хур тунадас бага ордог. Олон жилийн дундаж тунадас 110-133м. Зуны улиралд аадар бороо маягаар ордог агаарын чийгшилт маш бага / жилийн дундаж 40%/, ууршилт ихтэй зэрэг онцлогтой.
Эх газрын эрс тэс уур амьсгалтай хур тунадас бага ордог. Олон жилийн дундаж тунадас 110-133м. Зуны улиралд аадар бороо маягаар ордог агаарын чийгшилт маш бага / жилийн дундаж 40%/, ууршилт ихтэй зэрэг онцлогтой.