2025-05-14
19
ОЛОН УЛСЫН ЧАНАРТАЙ ХУУРАЙ БООМТ БАЙГУУЛАГДАНА.
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 11-р тогтоолоор Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэр дэх “Бүс нутгийн логистикийн төв”-ийг түшиглэн олон улсын чанартай “Замын-Үүд хуурай боомт” байгуулахаар шийдвэрлэсэн.
“Замын-Үүд хуурай боомт” байгуулах асуудлаар МҮХАҮТанхимийн тээвэр логистикийн бодлогын зөвлөлийн дарга, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны ТУЗ-ын дарга Н.Энхнасан, Монгол экспресс ХХК-ийн захирал н.Энхбат нар дээрх тогтоолын хэрэгжилтийн талаар санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.
“Замын-Үүд хуурай боомт”-ыг байгуулснаар Тяньжин боомт дахь ачаа, чингэлгийн бөөгнөрөл, сааталд өртөхгүй байх, чингэлгийн хүлээлгийн хугацаа, түрээсийн торгууль багасах, улмаар дамжин өнгөрөх ачааг нэвтрүүлэх хүчин чадал, тээвэрлэлтийн хурд нэмэгдэж, тээврийн зардал буурах зэрэг давуу байдал манай улсад бий болохыг уг уулзалтын үеэр танилцууллаа.
Цаашид “Бүс нутгийн логистикийн төв”-ийг түшиглэн олон улсын чанартай “Замын-Үүд хуурай боомт” байгуулах ажлын талаар орон нутагт танилцуулга хийж, мэдээлэл хүргэж хамтран ажиллахыг, уг асуудлыг төслийг хэрэгжүүлэх баг бүрэлдэхүүнд уламжлахыг сумын ИТХ-ын даргаас хүслээ.
Уг уулзалтад Сумын ИТХ-ын төлөөлөгч Т.Наранбаатар оролцож, санал солилцлоо.