Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус арваннэгдүгээр хуралдаан энэ оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр сумын ЗДТГ-ын хурлын танхимд болж өндөрлөв. Хурлаар нэгдүгээрт сумын ИТХ-ын даргын нөөц хөрөнгийг төсөв хооронд шилжүүлэх тухай, хоёрдугаарт сумын газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэсэн хоёр асуудлыг авч хэлэлцэв. Сумын хэмжээнд тулгамдаад байгаа асуудлуудыг, ялангуяа газартай холбоотой асуудлаар түлхүү зөвлөлдөж, төлөөлөгчид нэг ойлголтонд хүрч, дээрхи хоёр санал 100 хувиар дэмжигдэн, холбогдох албан тушаалтануудад үүрэг, чиглэлийн өгч, ажлыг шуурхайлахыг үүрэг болгов.