Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба

Мэдээлэл


нийт 194

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАН, Т.ЭНХТҮВШИН НАР ЗАМЫН-ҮҮД СУМАНД АЖИЛЛАЛАА

2023-02-05 135
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, аймгийн Засаг дарга О.Батжаргал нар сумын иргэдтэй уулзалт зохион байгуулж, цаг үеийн тулгамдсан асуудал, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцан, 2022 оны намрын чуулганаар баталсан хууль тогтоомж, 2023 оны хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын талаар мэдээлэл өгч, санал хүсэлтийг нь сонслоо. Өвөлжилтийн нөхцөлтэй холбогдуулан Замын-Үүд суманд 500 боодол өвс, 158 уут тэжээлийн хамт малчин өрхүүдэд олгов. Сар шинийн баярыг тохиолдуулан 75-аас дээш насны ахмадуудтайгаа уулзаж хүндэтгэл үзүүллээ.

ГАЗРЫН САЛБАРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛИЙН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2023-01-16 137
Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд иргэд, хуулийн этгээдээс дараах саналуудыг авч хэлэлцэв. 1.Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 2.Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 3.Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 4.Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 5.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 6.Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 7.Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл гэсэн 7 хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг танилцуулж, санал авч, өгсөн саналыг нэгтгэж хуулийн төсөлд тусгуулахаар ажиллалаа.

ЗАМЫН-ҮҮД СУМЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНД “ҮНДСЭН ХУУЛИЙГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ?” СЭДЭВТ “АХА” ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-01-12 118
Тус тэмцээнд төрийн байгууллагын 92 албан хаагч оролцсоноос: “ТЭРГҮҮН” байранд Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч дэд ахлагч Г.Дөлгөөнтамир; “ДЭД” байранд Гадаадын иргэн харьяатын Дорноговь аймаг дахь газрын ерөнхий инженер Э.Батцэцэг; “ГУТГААР” байранд Замын-Үүдийн Дулааны станц ТӨҮГ-ын Дотоод хяналтын мэргэжилтэн Ц.Энх-Амар нар шалгарлаа.

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН, УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Т.ЭНХТҮВШИН НАР ЗАМЫН-ҮҮД СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА

2023-01-08 109
Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Дорноговь аймгийн хилийн Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх ажлыг Сангийн яам удирдлагаар хангаж, зохион байгуулан ажиллалаа.

ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭНИЙ ХИЛИЙН БООМТООР ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЛЭЭ

2023-01-08 114
Замын-Үүд Олон Улсын боомтын авто замаар зорчигч, ачаа тээвэр 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс байнгын үйл ажиллагаанд орлоо.

ЗӨВЛӨМЖ

2023-01-07 158
МОНГОЛ УЛСААС БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД ЗОРЧИХ ИРГЭДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

2022 оны Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах хуулийн хугацаа эхэллээ.

2023-01-06 123
Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу мэдүүлэг гаргагч та жил бүрийн 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг”-ээ шинэчлэн гаргах үүрэгтэй.
khural.mn

2023 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 01-НИЙ ӨДРӨӨС ХҮЧИН ТӨГӨЛДӨР МӨРДӨГДӨЖ ЭХЛЭХ ХУУЛИУДЫГ БАГЦЛАН ХҮРГЭЖ БАЙНА.

2023-01-02 117
2023 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 01-НИЙ ӨДРӨӨС ХҮЧИН ТӨГӨЛДӨР МӨРДӨГДӨЖ ЭХЛЭХ ХУУЛИУДЫГ БАГЦЛАН ХҮРГЭЖ БАЙНА.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ НАЙМДУГААР ХУРАЛДААН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2022-12-07 113
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит наймдугаар хуралдаан 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 83,8 хувийн ирцтэйгээр танхимаар хуралдав. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.

“МОНГОЛЫН БАГШ НАРЫН 56 ДАХЬ ӨДӨР”-ИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2022-10-05 121
Арга хэмжээний үеэр ирээдүйн боловсон хүчнийг сурган хүмүүжүүлэгч эрдэмтэн багш нарынхаа хөдөлмөр зүтгэлийн үр шимийг үнэлж, Ардын хувьсгалын 100 жилийн ойн “ХҮНДЭТ МЕДАЛЬ”, аймгийн 90 жилийн ойн “ХҮНДЭТ МЕДАЛЬ”, Дорноговь Боловсрол Соёл Урлагийн газрын “БОЛОВСРОЛ 100 МЕДАЛЬ”, аймгийн ИТХ-ын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”, сумын ИТХ-ын даргын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”, аймгийн Засаг даргын “ЖУУХ БИЧИГ”, “ӨРГӨМЖЛӨЛ”, сумын Засаг даргын “ӨРГӨМЖЛӨЛ”, “МОНГОЛЫН ТЭРГҮҮНИЙ БАГШ”, “ЕСӨН ЭРДЭНЭ” зэрэг шагналуудыг гардууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7083
5532 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%