Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар тойргоос сонгогдсон аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид багийнхаа эмзэг бүлгийн иргэдэд сэтгэлийн хандив өргөлөө. Үүнд: Нэг өрх айлд нэг шуудай нүүрс, нэг шуудай мод, хүнсний бүтээгдэхүүн зэргийг гардуулан өгөв. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.