“МОНГОЛЫН БАГШ НАРЫН 56 ДАХЬ ӨДӨР”-ИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Арга хэмжээний үеэр ирээдүйн боловсон хүчнийг сурган хүмүүжүүлэгч эрдэмтэн багш нарынхаа хөдөлмөр зүтгэлийн үр шимийг үнэлж, Ардын хувьсгалын 100 жилийн ойн “ХҮНДЭТ МЕДАЛЬ”, аймгийн 90 жилийн ойн “ХҮНДЭТ МЕДАЛЬ”, Дорноговь Боловсрол Соёл Урлагийн газрын “БОЛОВСРОЛ 100 МЕДАЛЬ”, аймгийн ИТХ-ын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”, сумын ИТХ-ын даргын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”, аймгийн Засаг даргын “ЖУУХ БИЧИГ”, “ӨРГӨМЖЛӨЛ”, сумын Засаг даргын “ӨРГӨМЖЛӨЛ”, “МОНГОЛЫН ТЭРГҮҮНИЙ БАГШ”, “ЕСӨН ЭРДЭНЭ” зэрэг шагналуудыг гардууллаа.
Эзэмшсэн мэргэжилдээ хоёргүй сэтгэлээр хандан ажилладаг боловсролын салбарын хамт олон Та бүхний үйлс өөдрөг, ирээдүй гэгээн байж, номын цагаан буян хурах болтугай.