Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба

Мэдээлэл


нийт 187

Замын-Үүд сумын ээлжит 7 дугаар хуралдаан амжилттай болж өндөрлөлөө.

2017-12-08 278
ИТХ-ЫН VII ХУРАЛДААН 1.Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын VII хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 10:00 цагт сумын Засаг даргын тамгын газрын хурлын танхимд хуралдуулж доорхи асуудлыг хэлэлцэв. 1.1 Сумын 2017 оны орон нутгийн төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай 1.2 Сум хөгжүүлэх сангийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай 1.3 Сумын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт 1.4 Сумын Засаг даргын 2016-2020 оны хүртэл Хөгжлийн төлөө хамтдаа мөрийн хөтөлбөрийн биелэлт /2017 онд хэрэгжүүлэх зорилт тус бүрээр тайлагнах/ 1.5 Сумын газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөө 1.6 Төлөвлөлт хяналтын хороо байгуулах, хяналтын хорооны ажиллах журам батлах тухай 1.7 Сумын 2018 оны төсвийн төсөл батлах тухай 1.8 Сум хөгжүүлэх сангийн 2018 оны төсвийн төсөл батлах тухай 1.9 Байгалийн нөхөн сэргээлтийн сангийн 2018 оны төсөв батлах тухай 1.10 Хөрөнгө оруулалтын ажилд иргэдийн оролцоог хангах захиалагчийн хяналт тавих журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 1.11 Замын-Үүд сумын ИТХ-ын нэрэмжит “Оюутны тэтгэлэг”-ийн журам батлах тухай 1.12 Орон нутгийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг байгуулах тухай асуудлуудыг хэлэлцэн амжилттай болж өндөрлөлөө.

ЗАМЫН-ҮҮД СУМ ШАТРЫН АВАРГАА ТОДРУУЛАА

2017-11-21 288
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын ивээл дор аймгийн бүх сумдуудад 2017.11.18-19-ний өдрүүдэд нэгэн зэрэг зохион байгуулагддаг Шатар сониорхгчдын 2017 оны сумын аварга шалгаруулах буюу анхан шатны тэмцээн манай суманд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд нийт Эрэгтэй-20, Эмэгтэй-8 тамирчин оролцон оюуны хурд хүч, авхаалж самбаагаа сорин аваргаа тодрууллаа. ЭРЭГТЭЙ ТӨРӨЛД: 1-р байр: Баярболд Анхбаяр-50.000 төгрөг, Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх буюу Талархлын хамт 2-р байр: Баттулга Саруултөгс-40.000 төгрөг, Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх буюу Талархлын хамт 3-р байр: Санжаа Пүрэвжав-30.000 төгрөг, Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх буюу Талархлын хамт ЭМЭГТЭЙ ТӨРӨЛД: 1-р байр: Ганжуур Баямбасүрэн- 50.000 төгрөг, Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх буюу Талархлын хамт 2-р байр: Ганбат Чанцалдулам- 40.000 төгрөгийн мөнгөн шагнал 3-р байр: Цэвээн Эрдэнэцэцэг-30.000 төгрөгийн мөнгөн шагналаар тус тус шагнагдсан.

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

2017-11-18 255
Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 38 дугаар зарлигаар Дорноговь аймгийн харьяат 23 иргэнийг төрийн дээд одон медалиар шагнасан юм. Энэхүү одон медалийг гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр 15 цагт аймгийн ЗДТГ-ын Хүндэтгэлийн танхимд болсон бөгөөд шагналыг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Засаг дарга Т.Энхтүвшин нар гардууллаа. Тодруулбал: Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор: Юндэнноровын Нямдорж /Замын-Үүд сумын өндөр настан/ Цэргийн гавьяаны Одонгоор: Гэндэнжавын Ган-Од /Замын-Үүд сумын иргэн, бэлтгэл офицер/ Алтан гадас одонгоор: Жамбын Багвар /Сайншанд сумын 3 багийн өндөр настан/ Луузангийн Ухнаа /Сайншанд сумын 4 багийн өндөр настан/ Чүлтэмийн Дагиймаа /Замын-Үүд сумын өндөр настан/ Гүнсэндашийн Одсүрэн /Дорноговь аймгийн “Ач үйлс дэлгэрэх” эмнэлгийн хүүхдийн эмч/ Батбаярын Оюунгэрэл /Айраг сумын ЕБС-ийн бага ангийн багш/ Сугирын Чимгээ /Аудитын газрын өндөр настан/ Хөдөлмөрийн хүндэт медалиар: Лхамсүрэнгийн Лхагвасүрэн /Улаанбадрах сумын 4 багийн өндөр настан/ Энэбишийн Энхжаргал /Замын-Үүд сумын 1 багийн өндөр настан/ Жамцын Алтанцэцэг /Улаанбадрах сумын ЗДТГ-ын архив бичиг хэргийн ажилтан/ Баабаагийн Даваасамбуу /Сайншанд ЕБС-ийн багш/ Ухнын Гантогтох /Айраг сумын ЕБС-ийн сургалтын менежер/ Дашийн Гантөмөр /БЗӨБЦТС ТӨХК-ийн салбарын жолооч/ Цэрэндагвын Долгор /Сайншанд сумын Хот тохижилт үйлчилгээний газрын өндөр настан/ Чимэдийн Мөнхзаяа /Сайншанд сумын 5 багийн эргэлтийн сангийн эрхлэгч/ Намсрайпүрэвийн Дэлгэрмаа /Сайншанд 3 дугаар сургуулийн математикийн багш/ Дүгээгийн Эрдэнэцэцэг /Татварын хэлтсийн архив, бичиг хэргийн эрхлэгч/ Жүгдэрийн Наранболд /Дорноговь аймгийн ХХААГ-ын дарга/ Сугирын Баттуяа /Татварын хэлтсийн хяналт шалгалтын хэлтсийн байцаагч/ Ишцэрэнгийн Наранцэцэг /аймгийн ЗДТГ-ын архив, албан бичгийн эрхлэгч/ Долгорын Хархүү /Улаанбадрах сумын өндөр настан/ Содномын Энхбаяр /Хатанбулаг сумын иргэн/ нар тус тус шагнуулсан юм.

Өнөөдөр Дорноговь аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр Замын-Үүд суманд ирж ажиллав.

2017-11-13 168
2017.11.10-ны өдөр Дорноговь аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр Замын-Үүд суманд ирж ажиллалаа. Тэрээр Замын-Үүд суманд сураггүй алга болоод байгаа Д.Сэржмядаг охины талаар Сум Дундын Цагдаагийн хэлтэс болон Тагнуулын газар биеэр очиж ажлын явцтай танилцан охины аавыг хүлээн авч биечлэн уулзлаа. Мөн Ерөнхий боловсролын 3-р сургуульд шаардлагай байгаа компьютер болон бусад техник хэрэгслйг сургуулийн захирал Д.Ариунаад гардуулан өглөө.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАМЫН-ҮҮД СУМЫН ИРГЭДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД "ЧАНДМАНЬ-БАДРАЛ" ХХК-НИЙ МЭДЭЭЛЛИЙГ СОНСЧ ЦААШИД ХИЙХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ЯРИЛЦЛАА

2017-03-21 191
2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Замны-Үүд сумын Иргэдийн хурлын тэргүүлэгчид "Чандмань-Бадрал" ХХК-ний үйл ажиллагаатай танилцлаа.

ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС 07 ДУГААР ХУРАЛДААНААР "ЧАНДМАНЬ-БАДРАЛ" ХХК -НИЙ ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭН ЗӨВШИЛЦЛӨӨ

2017-03-21 201
2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ээлжит бус 07 дугаар хуралдаанаар "Чандмань-Бадрал" ХХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг хэлэлцэх зөвшилцлөө.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АХМАД АЛБАН ХААГЧ М. ОРОСООД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2017-02-21 205
Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ажиллаж байгаад чөлөөндөө гарсан ахмад албан хаагч М. Оросоод "Сар шинийн баяр"-ыг тохиолдуулан хүндэтгэл үзүүллээ.

2017 ОНЫ 2 ДУГААР САРЫН 1-НЭЭС 2-НЫ ӨДРҮҮДЭД САЙНШАНД, ЗАМЫН-ҮҮД, САЙХАНДУЛААН, МАНДАХ СУМЫН ИРГЭДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ДОРНОГОВЬ АЙМАГТ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

2017-02-03 223
2017 оны 2 дугаар сарын 1-нээс 2-ны өдрүүдэд Дорноговь аймагт УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд Сайншанд, Замын-Үүд, Сайхандулаан, Мандах сумын Иргэдийн Хурлын Төлөөлөгчид сургалтанд хамрагдлаа.С

ЗАМЫН-ҮҮД СУМЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО ҮҮСГЭН БАЙГУУЛАХ НЭГДСЭН ЧУУЛГА УУЛЗАЛТ

2017-01-22 205
2017 оны 01 дүгээр сарын 20-нд Залуучуудын холбоо үүсгэн байгуулах Нэгдсэн чуулга уулзалт зохион байгууллаа.

ҮНДСЭН ХУУЛИЙН 25 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН "ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН СЭДЭВТ АХА ТЭМЦЭЭН" ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017-01-16 193
Хууль, эрх зүйн сэдэвт АХА тэмцээн 1 дүгээр сарын 13-нд 1 дүгээр сургуулийн урлаг зааланд зохион байгуулагдлаа.

МОНГОЛ УЛСАД АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 25 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮЧИТ 64 БӨХИЙН БАРИЛДААН

2017-01-16 205
2016 оны 01 дүгээр сарын 15-нд ЕБ-ын 1 дүгээр сургуулийн урлаг зааланд хүчит 64 бөхийн барилдаан зохион байгуулагдлаа.
khural.mn

ЦЭРГИЙН ШИНЭЧИЛСЭН ТОО, БҮРТГЭЛ 2017 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 2-НЫ ӨДРӨӨС 2017 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 6-НЫ ӨДРИЙГ ХҮРТЭЛ ЯВАГДАНА

2016-12-27 202
Цэргийн шинэчилсэн тоо бүртгэл 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс 2017 оны 01 сарын 06-ны өдрийг хүртэл явагдах тул 18-60 насны эрчүүд харъяалах багтаа дараах бичиг баримттайгаа ирж бүртгүүлнэ үү.
khural.mn

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН 3 ДУГААР ХУРАЛДААН

2016-12-19 187
2016 оны 12 дугаар сарын 14-ны өдөр 10 цагт ээлжит 3 дугаар хуралдаан хуралдлаа.

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС, ТӨСВИЙН УДИРДЛАГА, ИРГЭДИЙН ОРОЛЦОО, ТОГВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО СЭДВЭЭР СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2016-12-19 226
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Н. Хонгорзул Замы-Үүд сумын Иргэдийн Хурлын Төлөөлөгчдөд сургалтыг зохион байгууллаа.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАХ ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 25 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ШАТАР СОНИРХОГЧДЫН ЗАМЫН-ҮҮД СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2016-12-05 214
Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний анхан шатны шалгаруулалт 11 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулагдлаа.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХЭД

2016-07-27 182
Нэхэмжлэл гаргах тухай

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6083
4602 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%