Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит хоёрдугаар хуралдаан хуралдав.

2020-12-09

Замын-Үүд сумын ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаан өнөөдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 09:00-20:25 минутын хооронд сумын ЗДТГ-ын хурлын танхимд 87%-ийн ирцтэйгээр коронавирусын тархалтын улмаас онлайнаар 13 төлөөлөгч, танхимаар 14 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр хуралдав. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг авч хэлэлцэн, шийдвэрлэв. Үүнд:

1.Сумын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт

2.Сумын Засаг даргын 2016-2020 оны “Хөгжлийн төлөө бид хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт

3.Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай

4.Сумын 2020 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай

5.Сумын 2021 оны төсвийн төсөл батлах тухай

6.Байгалийн нөхөн сэргээлтийн сангийн 2021 оны төсөв батлах тухай

7.Сум хөгжүүлэх сангийн 2021 оны төсөв, төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийг батлах тухай

8.Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай

9.Сумын газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөг батлах тухай

10.Орон тооны бус зөвлөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

11.Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид, ажлын албаны 2020 оны үйл                                                                                                                

ажиллагааны тайланг хэлэлцэж дүгнэх тухай

12.Бусад асуудал





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3827
2641 / 69%
709 / 19%
235 / 6%
242 / 6%