Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ НАЙМДУГААР ХУРАЛДААН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2022-12-07

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит наймдугаар хуралдаан 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 83,8 хувийн ирцтэйгээр танхимаар хуралдав. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
1.Сумын Засаг даргын үйл ажиллагааны (2020-2024 он) “Хөгжлийн төлөө хамтдаа-2” үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 онд хэрэгжүүлсэн жилийн эцсийн хэрэгжилтийн тайланг үнэлэх тухай;
2.Сумын 2022 оны төсвийн зохицуулалт хийх тухай;
3.Өрхийн хог хаягдлын хураамж шинэчлэн батлах тухай;
4.Сумын 2023 оны төсвийн төсөл батлах тухай;
5.Сумын газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөг батлах тухай;
6.Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ”Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх журмыг батлах тухай” 2022 оны 07/39 дүгээр тогтоолыг хүчингүй болгох тухай;
7.“Хоршоо хөгжүүлэх сан”-гийн 2023 оны төслийн зээл хүлээн авах хугацааг батлуулах тухай;
8.”Амьжиргааг дэмжих зөвлөл”-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай;
9.Хөрөнгө акталж данснаас хасах, өмчийн өртөг нэмэгдүүлж, дахин үнэлэх тухай;
10.Замын-Үүд хотын нутаг дэвсгэрт гадна хаяг, зар сурталчилгаа байрлуулах зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн батлах тухай;
11.Архи, согтууруулах ундааны талаар авах зарим арга хэмжээний тухай;
12.Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хороод, ажлын албаны 2022 оны ажлын тайлан;
13.Бусад асуудлуудыг хэлэлцэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3827
2641 / 69%
709 / 19%
235 / 6%
242 / 6%