Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын
Тэргүүлэгчдийн ээлжит бус тавдугаар хуралдаан өнөөдөр хуралдав. Хурлаар Сумын
сонгуулийн хороо байгуулах саналыг хүргүүлэх тухай, Замын-Үүд сумын нутаг,
дэвсгэрт сонгуулийн сурталчилгааны зурагт болон ухуулах хуудсыг гудамж талбай,
олон нийтийн газарт байрлуулах тухай, Сумын ИТХ-ын сонгуулийн хэсэг байгуулж,
хэсгийн нутаг дэвсгэр, төвийг харьяалуулж, мандат хувиарлах тухай, Сонгуулийн
тойрог нэмж байгуулах тухай асуудлуудыг авч хэлэлцэв.