Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба

Монгол Улсад шинэ үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулав.

2020-01-12

Монгол Улсад шинэ үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдааныг Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, “Говийн бөх” клуб, сумын Засаг даргын Тамгын газар хамтран Соёл, спортын ордонд амжилттай зохион байгууллаа. Хүчит бөхийн барилдаанд авхаалж самбаа, хүч чадал, уран мэхийг уралдуулан барилдсан шөвгийн 6 бөхийг тойрогоор барилдуулж:

            1 дүгээр байранд Дорноговь аймгийн харцага Б.Бадрал

            2 дугаар байранд Сүхбаатар аймгийн хурц арслан Б.Номиндалай

            3 дугаар байранд Дорноговь аймгийн начин Б.Батзориг

            4 дүгээр байранд Говьсүмбэр аймгийн арслан Б.Гончигтавхай

            5 дугаар байранд Дорноговь аймгийн заан Б.Бат-Эрдэнэ

            6 дугаар байранд Замын-Үүд сумын заан Ш.Улаанхүү нар тус тус шалгаран өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав. Шагналыг Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Анхбаяр, Төлөөлөгч М.Чойжилсүрэн нар гардуулав. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3827
2641 / 69%
709 / 19%
235 / 6%
242 / 6%