Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба

Уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулаллаа

2019-06-23

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл Улсын Их Хуралд өргөн баригдан хэлэлцэгдэж байгаатай холбогдуулан иргэдэд уг нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөх, тэдний санал бодлыг сонсох зорилго бүхий уулзалт, хэлэлцүүлгийг энэ оны 06 дугаар сарын 22-ны өдөр Замын-Үүд сумын Соёлын төв өргөөнд зохион байгуулав. Тус уулзалт, хэлэлцүүлэгт Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Түмэнбаяр, Аймгийн Засаг Даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ц.Сансармаа, Замын-Үүд сумын ИТХ-ын төлөөлөгчид, Сумын ЗДТГ болон нутгийн иргэд оролцов. Уг уулзалт, хэлэлцүүлгээр өргөн баригдаад буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай мэдээллийг иргэдэд танилцуулан ийнхүү нэмэлт, өөрчлөлт орох болсон шалтгаан нөхцөлийг нь тайлбарлан таниулах болон дэмжих, дэмжихгүй эсэхээр иргэдийн саналыг авах зорилготой юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3827
2641 / 69%
709 / 19%
235 / 6%
242 / 6%