Аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Замын-Үүд сумын иргэдтэй уулзалт зохион байгуулж, аймгийн ИТХ-ын болон Замын-Үүд сумын ИТХ-ын хийсэн үйл ажиллагааныхаа талаар иргэдэд мэдээлэл хүргэж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч ажиллалаа.
Өдөрлөг арга хэмжээнд төрийн байгууллага, арилжааны банкууд болон хууль эрх зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.
“Нэг ангийхан” сургамжит драмын жүжгийн зохиолч МУСТА Н.Төрбадрах болон жүжгийн хамт олонд Аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр шагнал гардуулав.