Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит бус 7 дугаар хурал энэ оны 06 дугаар сарын 12-ны өдөр болж өндөрлөв. Хурлаар ИТХ-ын төлөөлөгчдөөс бүрдсэн хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, "Чандмань Бадрал" ХХК-ын төлөөлөн удирдах зөвлөлийн орон тоог нөхөн, томилох, мөн Төрийн дээд шагнал авах иргэдийн талаар авч хэлэлцэн дэмжиж, холбогдох дээд байгууллагад уламжлахаар санал нэгтэйгээр шийдвэрлэсэн болно.