Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын
Тэргүүлэгчдийн ээлжит бус дөрөвдүгээр хуралдаан өнөөдөр хуралдав. Хурлаар “Алдарт
эх”-ийн нэгдүгээр одонгоор 1 эх, хоёрдугаар одонгоор 47 эх, нийт 48 эхчүүдийг
тодорхойлж, “Алтан гадас одон”-гоор 3 иргэн, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 1
иргэн, нийт 4 иргэнийг шагнахаар харъяа дээд шатны байгууллагуудад уламжлах
шийдвэр гаргав. 2020.03.04