Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн 2019 оны анхдугаар хуралдаан өнөөдөр ЗДТГ-т болж өндөрлөв. Хурлаар сумын хэмжээнд үйлдэгдсэн хэрэг, зөрчилийн талаар авч хэлэлцэж, цаашид гарч болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтэд өгөх сургалт, сурталчилгааны ажлыг сайтар зохион байгуулж ажиллахаар болж 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэн батлав.