Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба

Гадаад харилцаа


нийт 33

ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ИРГЭДЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ.

2025-03-13 26
Замын-Үүд суманд амьдарч буй тусгай хэрэгцээт иргэдэд дэмжлэг үзүүлэх санаачилгыг гаргасан БНХАУ-аас Замын-Үүд суманд суугаа Консулын газартай хамтран 30 өрхөд тус бүрт мөнгөн дэмжлэг, гарын бэлгийг өгөв. Сумын ИТХ-ын дарга О.Үүрцайх уулзалтыг нээж: БНХАУ-аас Замын-Үүд суманд суугаа эрхэм хүндэт Ерөнхий консул КЭ ЮУШЭН, Консулын газрын хамт олонд болоод бяцхан үрс, эцэг эхчүүд, ахмад буурлууд Та бүгддээ энэ өдрийн мэндийг хүргэе. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нийт 500 гаруй тусгай хэрэгцээт иргэн амьдарч байна. Эдгээрийн 80 гаруй хувь нь тусгай хэрэгцээт хүүхдүүд байна. Бид энэ байдалд дүгнэлт хийж, чиглэсэн арга хэмжээг авч, тасралтгүй ажиллаж ирсэн. Энэ ч үндсэн дээр Замын-Үүд суманд 2024-2028 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжилд-Бид хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгайлан бодлогын хэд хэдэн заалт бүхий ажлыг тусгасан байгаа. 1. Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сэргээн засах эмчилгээний тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх. 2. Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулах, 3. Ажлын байрыг нэмэгдүүлэх, ажлын байраар хангасан төр хувийн хэвшлийн байгууллагыг бодлогоор дэмжих 4. Шинээр баригдах барилга орон сууц, худалдаа үйлчилгээний барилгад зэрэг бүх төрлийн барилга байгууламжид зохих стандартыг мөрдүүлнэ гэдгийг цохон тэмдэглэлээ. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны дарга н.Амарцэнгэлээс БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа консулын газар, Ерөнхий консул Кэ юушэнд талархал илэрхийлж, дурсгалын зүйлийг гардуулав. Сайн үйлс түгэн дэлгэрэх болтугай. 2025.03.13
khural.mn

“ХИЛЭЭР НЭВТРЭХ ҮНЭМЛЭХ” ОЛГОХ АЖИЛ ДАХИН ХОЙШЛОГДЛОО.

2025-01-25 9
“ХИЛЭЭР НЭВТРЭХ ҮНЭМЛЭХ” ОЛГОХ АЖИЛ ДАХИН ХОЙШЛОГДЛОО. БНХАУ-ын Эрээн хотын Дотоодыг Хамгаалах Товчооны гадаадын тэрэг, унааг хамаарах үйлчилгээний төвөөс боомт хотуудын оршин суугч иргэдийн амьжиргааг дэмжих бодлогоор эзэмшлийн тээврийн хэрэгсэлд нь “ХИЛЭЭР НЭВТРЭХ ҮНЭМЛЭХ”-ийг олгож улсын хилээр нэвтрүүлэх ажил эхэлсэн боловч, Эрээн хотын Гаалийн байгууллагаас шалтгаалан дахин хойшлогдлоо. Уг асуудлын шалтгааныг тодруулж Эрээн хотын Засгийн ордны гадаад харилцааны газрын даргатай Замын-Үүд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг уулзалтыг 2025.01.24-ний өдөр зохион байгуулж санамж бичгээр тохиролцсон асуудлын хүрээнд бүртгэгдсэн, хүлээлтийг үүсгээд байгаа тээврийн хэрэгслүүдэд “ХИЛЭЭР НЭВТРЭХ ҮНЭМЛЭХ”-ийг олгож, нэвтрүүлэх асуудлыг шуурхай шийдвэрлэж өгөх талаар ярилцлаа. Энэ хугацаанд бүртгэлтэй иргэдийн мэдээллийг шинэчлэн хүргэсэн байгаа тул “хилээр нэвтрэх үнэмлэх” болон шийдвэр ирсэн даруй ажлын хэсгээс нийтэд мэдэгдэх болно.

БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ЭРЭЭН ХОТЫН ОРЛОГЧ ДАРГА н.САРАНЧИМЭГ ЗАМЫН-ҮҮД СУМАНД АЙЛЧИЛЛАА

2017-04-11 483
2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Эрээн хотын Засаг даргын орлогч Саранчимэг тэргүүтэй төлөөлөгчдийг Замын-Үүд сумын Засаг дарга Н. Алдбарбаяр хүлээн авч уулзлаа.

БНХАУ-ЫН ЭРЭЭН ХОТЫН УДИРДЛАГАТАЙ УУЛЗЛАА

2017-03-21 433
2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Замын-Үүд сумын ИТХ-ын дарга Б. Анхбаяраар ахлуулсан ажлын хэсэг БНХАУ-ын ӨМӨЗО-ны ардын төлөөлөгчдийн их хурлын дарга С. Оюунчимэгтэй албан уулзалт хийлээ.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Т. ЭНХТҮВШИН ТЭРГҮҮТЭЙ БҮРЭЛДЭХҮҮН БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ЭРЭЭН ХОТОД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

2017-01-16 450
2017 оны 01 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Засаг дарга Т. Энхтүвшин, Замын-Үүд сумын Засаг дарга Н. Алдарбаяр тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод албан айлчлал хийлээ.
khural.mn

БНХАУ-ААС ЗАМЫН-ҮҮДЭД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР ДОРНОГОВЬ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХАНДИВЛАЛАА

2016-01-26 421
2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий Консулын газар Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт 60 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмж бэлэглэх арга хэмжээ боллоо.
khural.mn

Эрээн хотын орлогч дарга Уул Замын-Үүд суманд айлчлав

2015-09-08 398
2015.9.8-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотын орлогч дарга Уул Замын-Үүд суманд албан айлчлал хийлээ.
khural.mn

БНХАУ-ын ӨМӨЗО-ын тэргүүн дарга Баатар Замын-Үүд хотод албан айлчлал хийлээ.

2015-08-03 371
2015.08.03-нд ӨМӨЗО-ны тэргүүн дарга Баатар 8 төлөөлөгчдийн хамт, Эрээн хотын Засгийн ордны холбогдох төлөөлөгчидтэй Замын-Үүд хотод албан айлчлал хийлээ.
khural.mn

Эрээн хот Замын-Үүд хотын хамтарсан наадам

2015-08-02 458
2015.08.02-нд Эрээн хотын Бумбан тур аялал жуулчлалын газар Эрээн хот Замын-Үүд хотын хамтарсан наадам боллоо.

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

2015-05-25 432
“Замын-Үүд- Эрээн” Боомтын хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

2015-05-22 398
Гадаад харилцаа

Гадаад харилцаа

2015-02-24 409
БНХАУ-ын Эрээн хотын шинэ засаг дарга Луо Чин, зочид төлөөлөгчдийн хамт Замын-Үүд суманд албан ёсны айлчлал хийв.

Гадаад харилцаа

2014-12-30 421
БНХАУ-н Эрээн хотын Намын Тамгын газар, засгийн ордны гадаад харилцааны удирдлагуудтай нөхөрсөг тэмцээн зохион явууллаа.
khural.mn

БНХАУ-н Ерөнхий консулын газар

2014-12-09 414
БНХАУ-н Ерөнхий консулын газар
khural.mn

Эрээн хотын удирдлагуудтай уулзалт хийв

2014-12-01 449
2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотноо Монгол улсын холбогдох удирдлагууд Эрээн хотын удирдлагуудтай уулзалт хийв.

Аймаг, нийслэл, дүүргийн гадаад харилцааны асуудал эрхэлсэн албан хаагчдад зориулсан нэгдсэн сургалт Замын-Үүд болон Эрээн хотод зохион байгуулагдлаа

2014-12-01 428
Аймаг, нийслэл, дүүргийн гадаад харилцааны асуудал эрхэлсэн албан хаагчдад зориулсан нэгдсэн сургалт Замын-Үүд болон Эрээн хотод зохион байгуулагдлаа.
khural.mn

Эрээн хотын Монгол цэцэрлэгтэй танилцан, туршлага судлав

2014-12-01 426
Дорноговь аймгийн цэцэрлэгүүдийн багш нарын ур чадварын уралдаан 2014 оны 11 дүгээр сарын 5, 6-нд Замын-Үүд суманд амжилттай болж өндөрлөлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7076
5525 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%