Гадаад харилцааны яам болон Дорноговь аймгийн хамтран зохион явуулсан аймаг, нийслэл, дүүргийн гадаад харилцааны асуудал эрхэлсэн албан хаагчдад зориулсан нэгдсэн сургалт 2014 оны 10 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд Замын-Үүд сум болон БНХАУ-ын Эрээн хотод амжилттай зохион явагдлаа.
Шинэчлэлийн Засгийн газраас гадаад харилцааны чиглэлээр баримтлах бодлого, дэвшүүлсэн зорилтууд, түүнийг хэрэгжүүлэхэд төрийн болон нутгийн захиргааны байгууллагын оролцоо, Засгийн газраас 2013 онд баталсан “Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах журам”-ын хүрээнд төрийн байгууллагуудын хүлээх үүрэг, гүйцэтгэх ажлыг нарийвчлан танилцуулж, бусад салбарын үйл ажиллагааны талаар албан хаагчдыг мэдээллээр ханган, чадавхийг бэхжүүлэхэд тус сургалтын зорилго оршиж байв.
Гадаад харилцааны яамнаас бусад яам, агентлаг, орон нутгийн гадаад харилцааны ажилтнуудад зориулан жил бүр сургалт, семенар зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаагийн сургалтаар төрийн захиргааны төв байгууллагын удирдах албан тушаалтнууд илтгэл тавьж, мэдээлэл хийж, харилцан туршлага судлах зэргээр практик сургалтыг орон нутагт шинэлэг хэлбэрээр зохион байгуулж буйгаараа онцлог юм.
Сургалтын эхний өдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд Шинэчлэлийн Засгийн газраас гадаад харилцааны чиглэлээр баримтлах бодлого, үйл ажиллагаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, Гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаарх бодлого, үйл ажиллагаа, Орон нутаг дахь гадаадын зээл тусламжийн тухай, 2 дахь өдөр Замын-Үүд суманд Гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдсэн зохицуулалт, Консулын үйл ажиллагаа, Хөрш орнуудын харилцаа, хамтын ажиллагаа, Дипломат ёс зүй, Төрийн дипломат ёслол зэрэг сэдвийг багтаасан 2 өдрийн танхимын сургалтад сууж, 3 дахь өдөр Эрээн хоттой танилцаж, динозаврын музей үзэв.
Сургалтын үеэр гадаад харилцааны хуулийн тухай, гадаад харилцааг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл зэрэг сэдвээр харилцан санал солилцож, урд өмнөх сургалтуудаас илүү үр бүтээлтэй явагдаж байгааг албан хаагчид хэлж байв.