Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба

Эрээн хотын орлогч дарга Уул Замын-Үүд суманд айлчлав

2015-09-08

2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотын орлогч дарга Уул Замын-Үүд суманд албан айлчлал хийж сумын Засаг дарга М. Баямөнх, ИХШХЕГ-ын Дорноговь аймаг дахь газрын дарга Г.Эрдэнэцогт нартай уулзалт хийв. Албан айлчлалын зорилго нь Эрээн хотын хөрөнгө оруулалтаар Замын-Үүд суманд байгуулж буй хөлбөмбөгийн талбайн ажлын явцтай танилцах, 2 хотын хүүхэд залуучуудын хооронд хөлбөмбөгийн тэмцээн хамтран зохион байгуулах ажил байсан бөгөөд энэхүү ажилд санал нэгдэн хамтарсан тэмцээн зохион байгуулахаар болсон байна. Эрээн хотын орлогч дарга Уул нь  боловсрол, спортын салбарыг хариуцдаг бөгөөд Замын-Үүд, Эрээн хотын эл салбарын хамтын ажиллагаа, холбоог эрчимжүүлэхээр олон ажил төлөвлөж байгаагийн эхний ажил нь энэ юм. Мөн Монгол, Хятад, Орос 3 улсын чуулга уулзалтаар Замын-Үүд сумын 1-р сургууль, Эрээн хотын дунд сургуультай харилцаа тогтоож хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Сүүлийн жилүүдээс Эрээн хотын хөлбөмбөгийг эрчимжүүлэн хөгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь Замын-Үүд сумын ард иргэд, хөлбөмбөгийн салбарынханд тааламжтай байдал бүрдэж, 2 талаараа олон удаагийн тэмцээн уралдаан зохион байгуулснаар хөлбөмбөгийн хөгжлийн түвшин ахих гарц нь болох юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3328
2171 / 65%
693 / 21%
226 / 7%
238 / 7%