Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба

“Замын-Үүд” чөлөөт бүс хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт боллоо.

2015-05-06

015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд “ЗАМЫН-ҮҮД ЧӨЛӨӨТ БҮС ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ” зохион байгуулагдлаа. Энэхүү чуулга уулзалтыг Аж үйлдвэрийн яам, “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба, Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулсан бөгөөд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, дэд сайд Х.Баделхан, орон нутгаас Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Замын-Үүд сумын ИТХ-ын дарга Ч.Эрдэнэбат, Засаг дарга М.Баянмөнх зэрэг удирдах албан тушаалтан болон бусад 100 гаруй бизнес эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд, БНХАУ-аас 50 гаруй төлөөлөл оролцсоноос ӨМӨЗО-ны худалдааны танхимын орлогч дарга Гуо Ган, Эрээн хотын дарга Луо Чин хүрэлцэн ирж, нийт 200 орчим төлөөлөл оролцсон уг чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө.

Нийт оролцогчид Замын-Үүд суманд хэрэгжиж буй дэд бүтцийн ажил буюу Ус цэвэршүүлэх байгууламж, Дулааны станц, Бохир цэвэрлэх байгууламж зэргийг үзэж сонирхсон бөгөөд байгууламжууд ирэх долдугаар сарын сүүлээр ашиглалтад орох юм. Эдгээр ажлыг улсын төсвийн 6.4 тэрбум төгрөг болон 58.8 сая ам.долларын БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр гүйцэтгэжээ.

        “Замын-Үүд” чөлөөт бүсийн дэд бүтэц бүрэн шийдэгдсэнээр хөрөнгө оруулагчид ажлаа эхлэх таатай суурь нөхцөл бүрдсэн. Энэ ч утгаараа Аж үйлдвэрийн яам, “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг урьж, хууль, эрх зүйн орчин, цаашид ямар бодлогоор чөлөөт бүсийг хөгжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулж, бизнес эрхлэгчдэд олгож буй боломжуудыг дуулгасан нь онцгой ач холбогдолтой байсан юм.

        “Замын-Үүд” чөлөөт бүсийн нийт 900 га газрын 1/3 нь дэд бүтцийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, цаг хугацаа, дэд бүтцийн хувьд хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон байна. Төслийн сонгон шалгаруулалтаар газрын асуудлыг шийдвэрлэнэ. Ирэх зургадугаар сард  төслийн сонгон шалгаруулалт дуусна, долдугаар сараас ажил эхлэх бүрэн боломжийг олгоно” хэмээн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат чуулганд оролцогчдод хандан хэлсэн бол БНХАУ-ын зүгээс Замын-Үүд чөлөөт бүсэд хөрөнгө оруулахад бэлэн байна. Гагцхүү хууль эрх зүйн орчин тогтвортой, дэд бүтцийн хувьд найдвартай байх ёстойг онцолж байв.

        Чуулганы эцэст бизнес эрхлэгчид “Замын-Үүд” чөлөөт бүсэд хөрөнгө оруулах төслүүдээ танилцуулж, нээлттэй хэлэлцүүлэг явуулснаар энэ удаагийн чуулга уулзалт өндөрлөлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3331
2172 / 65%
695 / 21%
226 / 7%
238 / 7%