Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Т. ЭНХТҮВШИН ТЭРГҮҮТЭЙ БҮРЭЛДЭХҮҮН БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ЭРЭЭН ХОТОД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

2017-01-16

           2017 оны 1 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Засаг дарга Т. Энхтүвшин, Замын-Үүд сумын Засаг дарга Н. Алдарбаяраар ахлуулсан бүрэлдэхүүн ӨМӨЗО-ны Эрээн хотод албан айлчлал хийж, Эрээн хотын дарга Тянь Юнтэй хамтран ажиллах санамж бичгийг үзэглэв.
         Уг санамж бичигт тусгаснаар 10 салбарын хүрээнд хамтран ажиллахаар болсон бөгөөд салбар тус бүрээр уулзалт зохион байгуулж, туршлага судалсан байна. Энэ үйл ажиллагаанд Замын-Үүд сумын хувьд боловсрол, соёл, урлагийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж бусад салбарын хувьд боловсрол, соёл, урлагийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж бусад салбарын буюу аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Тодруулбал энэ жилийн хувьд 5 сард багтаан 3-4 спортын төрлөөр Замын-Үүд, Эрээн хотын хамтарсан тэмцээн, 9 сард соёл, урлагийн тоглолтийг хамтарч зохион байгуулахаар тус тус тохиролцов.
Хоёр тал Аялал жуулчлалын салбарт идэвхитэй хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа дурьдаж, тодорхой ажлуудыг дэс дараатай хийхээр санал нэгдэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3329
2172 / 65%
693 / 21%
226 / 7%
238 / 7%