Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба

БНХАУ-ААС ЗАМЫН-ҮҮДЭД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР ДОРНОГОВЬ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХАНДИВЛАЛАА

2016-01-26

      2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий Консулын газар Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт 60 орчим сая төгрөгний тоног төхөөрөмж бэлэглэх арга хэмжээ боллоо. Үүнд Дорноговь аймгийн Засаг дарга П. Ганхуяг болон эмнэлгийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бөгөөд энэ жилийн эхээр Ерөнхий консулын газрын дэд Консул болон бусад албаны хүмүүс Сайншанд сумаас 30 орчим километрын зайд авто замын осолд орж, сумын нэгдсэн эмнэлэгт анхан шатны тусламж аван амь аврагдсан билээ. Үүний хариу болгон нэгдсэн эмнэлэгт баярлаж, талархсанаа илэрхийлэн  энэхүү арга хэмжээг зохион байгуулав. Мөн осол гарсан үед шуурхай холбогдох байгууллагад мэдэгдсэн нэгэн гэр бүлийг урьж, телевизор, гарын бэлэг гардуулсан байна. 
Цаашид ЕКГ-ын Ерөнхий Консул Ли Шян Ян Дорноговь аймаг болон Замын-Үүд сумтай боловсрол, соёлын салбарт олон ажил хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа хэлж, Консулын газрын ажилтнуудад тусалсан бүх хүмүүст баярласнаа илэрхийлэн энэ удаагийн арга хэмжээ өндөрлөлөө. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3329
2172 / 65%
693 / 21%
226 / 7%
238 / 7%