Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

2015-05-25

2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Замын-Үүд суманд уламжлан болон зохион байгуулагддаг Замын-Үүд- Эрээн боомтын хамтарсан уулзалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

            Уулзалтад Эрээн хотын орлогч дарга Цогзол, Гадаад харилцааны газрын дарга Нарс, Боомтын албаны дарга Ханбат, Хилийн шалган нэвтрүүлэх газрын дарга Ү Ши Чин, БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий Консулын газрын 2 консул, нийт 21 хүний бүрэлдэхүүн, Замын-Үүдийн талаас Монгол улсаас Эрээн хотод суугаа консул А.Мурат, Замын-Үүд сумын Засаг дарга М.Баянмөнх болон хил хяналтын байгууллагуудын удирлагууд уулзалтад оролцлоо.

            Төлөвлөгөөний дагуу Хятадын тал асуудлаа танилцуулан, Монголын тал асуудлаа танилцуулсны дараа 2 тал харилцан санал солилцож нэгдсэн дүгнэлт хийж, хэлэлцэн тохиролцсон асуудлаа протокол хэлбэрээр үйлдэн гарын үсэг зурж баталгаажуулах юм.

            Энэ удаагийн уулзалтаар боомтын ажиллах цагийн хуваарь, Хил дамнасан чөлөөт бүс, Тусгай зөвшөөрөлтэй автомашины талаар,  боомтоор гуравдагч орны автомашин нэвтрүүлэх, хил орчмын худалдааны бүс, цахим боомт болгох зэрэг асуудлыг хэлэлцэж, 2 тал эрх мэдлийнхээ хүрээнд тодорхой асуудлуудыг шийдвэрлэж, зарим асуудлуудыг дээд шатны байгууллагадаа мэдэгдэхээр тохиролцсон байна.

            Уулзалтыг Консул А.Мурат удирдан явуулсан бөгөөд “уламжлал болон зохион байгуулагддаг Боомтын хамтарсан уулзалт найрсаг, дулаан уур амьсгал дор явагдаж тулгамдаж буй асуудлууд болон боомтын хөгжлийн талаар санал солилцсон таатай уулзалт боллоо” хэмээн цохон тэмдэглэж, уулзалтыг өндөрлүүлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3330
2172 / 65%
694 / 21%
226 / 7%
238 / 7%