Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба

БНХАУ-ын Эрээн хотын Намын дарга Яо Юун Бө анх удаа Замын-Үүд суманд албан ёсны айлчлал хийв

2015-04-15

. 

      2015 оны 4-р сарын 14-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотын ХКН-ын хорооны нарийн бичгийн дарга Яо Юун Бө Замын-Үүд суманд анх удаа албан ёсны айлчлал хийж, орон нутгийг үзэж сонирхон, хил хяналтын байгууллагын дарга нартай танилцах уулзалт хийв.

            Намын даргын бүрэлдэхүүнд Эрээн хотын ХКН-ын хорооны тамгын дарга Ли Вэй, хотын орлогч дарга Цогжил, Гадаад харилцааны газрын дарга Нарс, Боомтын албаны дарга Ханбат, Худалдааны газрын дарга Жя Юү Хү, Эрээн хотын ХКН-ын хорооны Тамгын газрын нарийн бичгийн даргын 2 орлогч зэрэг удирдлагууд багтсан нийт 16 хүний бүрэлдэхүүүнтэйгээр айлчлав. Айлчлалаар БНХАУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар байгуулж буй ус цэвэршүүлэх байгууламж болон дулааны станцын ажлын явцтай газар дээр нь танилцсан бөгөөд сумын 1-р сургуульд зочилж, зөөврийн компьютер болон бусад гарын бэлгийг гардуулав. Үүний дараа Соёлын төв ордонд урлагийн тоглолт сонирхож, нийт уран бүтээлчдэд 3 сая орчим төгрөгийг хандивлалаа.

            Хөтөлбөр ёсоор ЗДТГ-ын хурлын зааланд зочид төлөөлөгчдийг Замын-Үүд сумын хил хяналтын байгууллагуудын дарга нар хүлээн авч уулзав. Уулзалтаар Хил дамнасан эдийн засгийн чөлөөт бүсийн байгуулалт, аялал жуулчлалын салбарын хөгжлийг хурдасгах талаар түлхүү санал солилцсон бөгөөд мөн бусад салбарын хамтын ажиллагааг сайжруулах үүднээс “2 талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай санамж бичиг”-ийг Замын-Үүд сумын Засаг дарга М.Баянмөнх, Эрээн хотын орлогч дарга Цогжил нар гарын үсэг зурж баталгаажуулав. Намын дарга энэ удаагийн айлчлалд сэтгэл өндөр байгаагаа хэлээд цаашид байнгын холбоотой, хамтран ажиллахаа илэрхийлснээр уулзалт өндөрлөлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3331
2172 / 65%
695 / 21%
226 / 7%
238 / 7%