Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба

Эрээн хотын удирдлагуудтай уулзалт хийв

2014-12-01

2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотноо Монгол улсын холбогдох удирдлагууд Эрээн хотын удирдлагуудтай уулзалт хийв. Тус уулзалтад Монголын талаас Монгол улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газрын дэд Консул Ж.Батчулуун, Монгол улсын Боомтын нэгдсэн захиргааны дэд дарга Бэхбат, Дорноговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгч гишүүн Гантулга, Замын-Үүд сумын Засаг дарга М.Баянмөнх, Замын-Үүдийн Боомтын захиргааны дарга Ч.Бадмаараг, Замын-Үүдийн Гаалийн газрын дарга Хишигбат нар оролцсон бол Эрээн хотын талаас хотын орлогч дарга Цогзол, Эрээн хотын боомтын захиргааны дарга Ханбату, Эрээн хотын Гаалийн дарга Лю Ши Юан, Эрээн хотын хилийн цэргийн дарга Ли Юун, Эрээн хотын Гадаад харилцааны газрын дэд дарга Сэцэнзориг нар оролцов.

Уулзалтаар 2 боомтод тулгамдаад буй асуудал, цаашид хийгдэх ажлуудын талаар санал солилцов. Гол хэлэлцэх зүйл нь Замын-Үүд суманд жагсаал хийж, эсэргүүцлээ илэрхийлж буй Автотээврийн холбоотой асуудлууд байв. Авто тээврийн холбооноос тавьж буй Эрээн хотын гаалийн болон хорио цээрийн хашааны төлбөр, Замын цагдаагийн торгуулын талаарх асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхээ Хятадын тал илэрхийлсэн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3340
2178 / 65%
697 / 21%
227 / 7%
238 / 7%