2025-01-10
107
МОНГОЛ УЛСАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА Л.НЯМГЭРЭЛ ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАМЫН-ҮҮД СУМАНД АЖИЛЛАЛАА
_____________________________________________________________
/2025.01.10/ Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, ажлын албаны үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтаар салбар зөвлөлийн Хилийн боомтын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, хүүхдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд анхаарах асуудал, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн дотоод нөхцөл байдал, анхаарах асуудал, Хүн худалдаалах гэмт хэргийн талаар салбар зөвлөлийн гишүүдэд мэдээлэл хүргэн ажиллалаа.