Дорноговь аймгийн "Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл"-өөс зохион байгуулсан “Байгалиа хамгаалъя” сарын аяны хүрээнд хүрээлэн буй орчны гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн хор уршгийг иргэд, олон нийтэд таниулах зорилгоор ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Эх болсон байгаль дэлхийгээ хайрлан, хамгаалцгаая” сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд Замын-Үүд сумаас оролцож байр эзэлсэн сурагчдад шагнал гардуулан өглөө.
Тус эсээ бичлэгийн уралдаанд 14 сумын ЕБС-ийн ахлах ангийн 235 сурагчийн эсээ бичлэг 1 дүгээр шатны шалгаруулалтанд ирсэнээс, 2 дугаар шатанд 30 эсээ шалгарч:
Тэргүүн байранд Зүүнбаян багийн ЕБС-ийн сурагч Ц.Цогтмаа;
Дэд байранд Замын-Үүд сумын 1 дүгээр сургуулийн сурагч
Э.Эрхт;
Гутгаар байранд Замын-Үүд сумын 2 дугаар сургуулийн сурагч
Д.Баасанжаргал нар эзэллээ.
Байр эзэлсэн сурагчдадаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье.