Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба

Архи, согтууруулах ундааны талаар авах зарим арга хэмжээний тухай Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 08/51 дүгээр тогтоолоос:

2022-12-20

Архи, согтууруулах ундааны талаар авах зарим арга хэмжээний тухай Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 08/51 дүгээр тогтоолоос:
✅Замын-Үүд сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс зохион байгуулах албан ёсны баяр, ёслолын арга хэмжээ, хүлээн авалт, хүндэтгэлийн ёслолд (18-аас дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаа) өндөр хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааг хэрэглэхийг хориглосугай.
✅Архи, согтууруулах ундааны хэрэглээнээс үүдэн гарах эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг бууруулах, эрүүл, аюулгүй амьдралын эерэг хандлагыг түгээх, соён гэгээрүүлэх ажилд санаачилгатай оролцож, баяр ёслол, тэмдэглэлт өдөр (18-аас дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаа) өндөр хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааг хэрэглэхгүй байхыг нийт иргэд, байгууллагуудад уриалж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3328
2171 / 65%
693 / 21%
226 / 7%
238 / 7%