СУМЫН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
Сумын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр сумын ЗДТГ-ын хурлын зааланд 100 хувийн ирцтэйгээр хуралдлаа.
Хуралдаанд Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газар, Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтсээс 2023 онд Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчил түүний шалтгаан нөхцлийн талаар мэдээлэл хийж нийт 170 холбогдогчтой 209 гэмт хэрэг шинээр бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үе /173/-эс 36 нэгжээр буюу 20.8 хувиар өссөн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн 60 буюу 28.7 хувь нь согтуугаар, 1 буюу 0.5 хувь нь мансуурсан үед, 6 буюу 2.9 хувь нь хүүхэд, 50 буюу 23.9 хувь нь эмэгтэй хүн оролцож, 11 буюу 5.3 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас, 15 буюу 7.2 хувь нь бүлэглэн, 47 буюу 22.5 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн.
Гэмт хэргийн өсөлт нэмэгдэж байгаа нь хил, гааль хэвийн горимд шилжиж иргэдийн дамжин, өнгөрөх урсгал нэмэгдсэнээр дээрх гэмт хэргүүд өсөх нөхцөл бүрдсэн байна.
2023 оны гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцлийг харгалзан 2024 онд сумын хэмжээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөний хүрээнд 5 зорилт 19 арга хэмжээг хэлэлцэн баталлаа.