Аймгийн ИТХ-ын хороод болон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудаас хамтарсан ажлын хэсэг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр манай суманд ажиллаж байна.
Ажлын үүрэг чиглэлийн хүрээнд дараах мэдээлэл, тайлантай танилцаж, хяналт шалгалт явуулж, үүрэг чиглэл өгч ажиллаа. Үүнд:
1.Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай танилцах:
2.Төрийн байгууллагуудын мэдээллийн ил тод байдал, иргэдийн оролцоог хангаж байгаатай танилцах;
3.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцах;
4.2022 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хэрэгжилтийн явцтай танилцах;
5.Төрийн болон орон нутгийн өмчит эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалттай танилцах;
6.Хоршоо хөгжүүлэх сангийн зээл олголт, эргэн төлөлт, төслийн хэрэгжилттэй танилцах;
7.Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн биелэлттэй танилцах;
8.Усны тухай хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, эрх бүхий байгууллагаас батлан гаргасан шийдвэрийн хэрэгжилттэй танилцах;
9.Газрын тухай хууль тогтоомжийн биелэлт, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгах, ИТХ-аас батлан гаргасан тогтоол шийдвэрийн биелэлттэй танилцах;
10.Сумын ИТХ-ын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өгөх
Аймгийн ГХУСАЗСЗ-өөс хяналт шалгалт хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлын хүрээнд:
1.Сумын ГХУСАЗСЗ-ийн төлөвлөгөөний биелэлтийг шалгах, танилцах, үүрэг чиглэл өгөх;
2.Сумын "Хамтарсан баг"-уудаас хүүхэд хамгаалалтын чиглэлээр зохион байгуулсан ажлын явц, үр дүн, хэрэгжилттэй танилцах;
3.Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн үйл ажиллагаа, 2022 оны байдлаар зохион байгуулсан ажлын явц, үр дүн, хэрэгжилттэй танилцах
4.Иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын явц, үр дүн, хэрэгжилттэй танилцах
5.Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын явц, үр дүн, хэрэгжилттэй танилцаж, хяналт шалгалт явуулж, үүрэг чиглэл өгч ажиллав.