Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Б.ГАНЗОРИГ БОЛОН АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЗАМЫН-ҮҮД СУМАНД АЖИЛЛАЛАА

2023-11-21

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Б.ГАНЗОРИГ БОЛОН АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЗАМЫН-ҮҮД СУМАНД АЖИЛЛАЛАА
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох арга хэмжээг шуурхай шийдвэрлэн ажиллах зорилгоор:
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажлын мэдээлэл;
Орон нутагт хийгдэж байгаа цаг үеийн ажлын явц, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээлэл;
Сумын ИТХ-ын дотоод үйл ажиллагаанд зөвлөн туслах;
Төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.
Мөн аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар зэрэг байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны чиглэлийн дагуу ажиллав.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагууд болох Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс, Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн үйл ажиллагаа, 2023 оны зохион байгуулсан ажлын явц, үр дүн, хэрэгжилттэй танилцаж үүрэг чиглэл өгч ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3328
2171 / 65%
693 / 21%
226 / 7%
238 / 7%