МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТТЭЙ ТЭМЦЭХ ОЛОН УЛСЫН ӨДӨР БОЛЖ БАЙНА
Замын-Үүд боомт, БНХАУ-ын Эрээн хотын боомтуудад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх өдөрлөгийн арга хэмжээг Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга Н.Алдарбаяр, ЦЕГ-ын харъяа Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Батхуяг нар нээж үг хэллээ.
Уг арга хэмжээнд Замын-Үүд дэх Сум дундын Цагдаагийн Хэлтэс, Замын-Үүд дэх Гаалийн Газар, Гадаадын иргэн харъяатын Дорноговь аймаг дахь газар, Хилийн Цэргийн 0108 дугаар ангийн алба хаагчид оролцож, хилээр зорчих иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэн ажиллалаа.