Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ганзориг Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба болон Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, цаг үеийн мэдээллийг авч ажиллалаа.
Сумын Цагдаагийн хэлтсийн телекамерын хяналтын дэд төвийн засвар, үйлчилгээний төсөв болох 17,529,000 төгрөгийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэсэн бөгөөд тус хөрөнгөөр хийгдэх ажлын үйл явцтай танилцав.
2022 оны Орон нутгийн төсөвөөр 70 цэгт телекамер байршуулах бөгөөд телекамерын хяналтын дэд төв нь сум дундын цагдаагийн хэлтэст харьяалагдаж, Замын-Үүд сумын иргэдийн амар тайван амьдарч ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг гэмт халдлага, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах юм.