Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын Цагдаагийн хэсгийн цагдаа-зохицуулагч Баасанжавын Өлзийсайхан нь 2020 онд Ковид-19 цар тахлын үеэр “Амери-стар” зочид буудалд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд тогонд цохиулж байсан иргэний амь насыг аварч байсан. Мөн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хяналтын постон дээр үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Замын цагдаагийн хэсгийн ахлах зохицуулагч цагдаагийн ахмад С.Батцэнгэлийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу Замын-Үүд сумаас хойш 36 км-ийн зайд гарсан зам тээврийн осол гарсан гэх мэдээллийн дагуу очиж шалгахад Замын-Үүд сумын чиглэлд жонш ачиж явсан том тэрэгний хойноос соната-6 маркийн авто машин мөргөж, эмнэлгийн түргэн тусламж иртэл тархиндаа хүнд гэмтэл авсан иргэний цус алдалтыг тогтоож анхан шатны тусламж үзүүлж амь насыг нь аварч, сум орон нутгийнхаа ард иргэдийн төлөө амь биеэ үл хайхран, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаа нь үнэлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын “Хүндэт Өргөмжлөл”, 500,000 төгрөгийн мөнгөн шагналаар шагнав.