Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба

Фото мэдээ


нийт 95

“ӨВ СОЁЛ 2023” АРГА ХЭМЖЭЭ

2023-11-23 184
“ӨВ СОЁЛ 2023” АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА

"АХМАДЫН БАЯР-2023"

2023-10-30 162
"АХМАДЫН БАЯР-2023" ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

МЭНДЧИЛГЭЭ

2023-10-16 160
Замын-Үүд дэх Гаалийн газар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдлыг хангахын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж эрдэм мэдлэг, ур чадвар, хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан үе үеийн ахмадууд, одоо ажиллаж буй нийт албан хаагч та бүхэндээ дэвшүүлье!

МОНГОЛ УЛСАД ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 31 ЖИЛИЙН ОЙН БАЯРТ ЗОРИУЛСАН СУМЫН ЦОЛТОЙ БОЛОН ЗАЛУУ БӨХЧҮҮДИЙН БАРИЛДААН БОЛЛОО

2023-01-12 233
Монгол Улсад Шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд сумын цолтой болон залуу бөхчүүд барилдаж: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харъяат, Сумын Заан Ө.Бумба-Очир түрүүлж; Мандах сумын харъяат, Сумын Заан М.Балжинням үзүүрлэж; Говьсүмбэр аймгийн Баянтал сумын харъяат, Сумын Заан Г.Бямбадорж, Замын-Үүд сумын харъяат, Сумын харцага Б.Лхагвадорж нар шөвгөрлөө.

МЭНДЧИЛГЭЭ

2022-12-31 239
Замын-Үүдчүүд та бүхэндээ айлчлан ирж буй шинэ оны мэнд хүргэе

ШАТАР СОНИРХОГЧДЫН 2022 ОНЫ СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

2022-11-26 215
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг шатар сонирхогчдын тэмцээн 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Ерөнхий боловсролын 3 дугаар сургууль дээр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд эрэгтэй 16, эмэгтэй 6 тамирчин оролцож, Олон Улсын шатрын холбоо (ФИДЕ) болон Монголын Шатрын холбооны дүрмийн дагуу эмэгтэй төрлийг “ТОЙРГИЙН” системээр, эрэгтэй төрлийг “ШВЕЙЦАРЬ” системээр шүүн явуулж ялагчдаа тодрууллаа.

“МЭДЭЭЛЛИЙН ӨДӨРЛӨГ” АРГА ХЭМЖЭЭ

2022-11-04 217
Суманд үйл ажиллагаа эрхэлж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийг хамруулан “Мэдээллийн өдөрлөг”-ийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Соёл спортын ордонд зохион байгуулж байна. Тус өдөрлөгт нийт 25 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж оролцож, иргэд та бүхэнд төрийн үйлчилгээг хүргэж үйл ажиллагаагаа сурталчлан оролцож байна.

СУМЫН ИРГЭД, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-10-25 268
Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ганзоригоор ахлуулсан ИТХ-ын хороод болон ГХУСАЗСЗ-ийн ажлын хэсэг иргэд, олон нийтийн санал, хүсэлтийг сонсох хүрээнд: Сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт ярилцлага зохион байгуулж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээллийг танилцууллаа.

ЗАМЫН-ҮҮД СУМЫН АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2022-10-01 617
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Аймгийн Засаг дарга О.Батжаргал болон орон нутгийн удирдлагууд Замын-Үүд сумын 700 гаруй ахмад настанд хүндэтгэл үзүүлж, арга хэмжээний үеэр улс орны хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад залуу халуун насаа зориулсан нөр их хөдөлмөрийг нь үнэлж ахмад буурлууддаа төрийн дээд одон, медаль гардууллаа.

Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит "Оюутны тэтгэлэгт” хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад тэнцсэн 8 оюутанд тус бүр 1.000.000 төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоор хамтын гэрээ байгууллаа.

2022-07-06 534
Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит "Оюутны тэтгэлэгт” хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад тэнцсэн 8 оюутанд тус бүр 1.000.000 төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоор хамтын гэрээ байгууллаа.

ЗАМЫН-ҮҮД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ДОЛООДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2022-06-30 579
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит долоодугаар хуралдаан 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 83,8 хувийн ирцтэйгээр танхимаар болон цахимаар хуралдав. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХОЁРДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2022-06-22 615
Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хоёрдугаар хуралдаан 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 85,7 хувийн ирцтэйгээр танхимаар болон цахимаар хуралдав. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Т.ЭНХТҮВШИН ЗАМЫН-ҮҮД СУМАНД АЖИЛЛАЛАА

2022-06-19 540
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах зорилгоор олон нийтийн саналыг судлах уулзалтыг зохион байгуулж танилцуулга хийлээ.

“БОРХОЙН ЦОМ” ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-06-10 1120
Нутгийн уран бүтээлчдийн шүлэг, бүтээлийг уншигч олонд түгээх, дэмжих зорилгоор Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Сумын Засаг даргын Тамгын газар, Замын-Үүд сумаас сонгогдсон АИТХ-ын төлөөлөгчид болон яруу найргийн “Хурмаст тэнгэр” төв хамтран энэхүү наадмыг амжилттай зохион байгууллаа.

“АЛДАРТ ЭХ”-ИЙН ОДОН ГАРДУУЛАХ ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

2022-05-28 576
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 77 дугаар зарлигаар олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн Замын-Үүд сумын 68 эх Алдарт эхийн 1, 2 дугаар зэргийн одонгоор энгэрээ мялааж байна.

ЗАМЫН-ҮҮД СУМАНД “МАНДАХ НАРАН” ОРОН СУУЦНЫ 2 ДУГААР ЭЭЛЖИЙН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО.

2022-05-28 708
Дорноговь аймгийн иргэдийг орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцаар хангах зорилгоор хэрэгжүүлж буй "Мандах наран" төслийн үргэлжлэл аймгийн хэмжээнд 6 дахь ээлж Замын-Үүд сумын 1 дүгээр багт хэрэгжиж буй Мандах наран орон сууцны 2 дугаар ээлжийн 8 блок 384 айлын шав тавих ёслолын үйл ажиллагаа болов.

''ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР'' ЗАРЛАГДЛАА

2022-05-20 355
''ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР'' ЗАРЛАГДЛАА Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг зарлаж байна. Материал авах хугацаа: 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд хүлээн авч байна. ЖИЧ: -МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ДОТООДЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН II-IV КУРСЫН БАКАЛАВРЫН ТҮВШНИЙ ОЮУТНУУД ХАМРАГДАНА. -ГОЛЧ ДҮН 3.0 БОЛОН ТҮҮНЭЭС ДЭЭШ Харилцах утас: 7788-7794

“ЦЭЦГЭЭР ГОЁСОН ГЭР МИНЬ-ЦЭЦГЭЭР ДҮҮРЭН ДЭЛХИЙ МИНЬ” АМЬД ЦЭЦГИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

2022-05-17 435
“ЦЭЦГЭЭР ГОЁСОН ГЭР МИНЬ-ЦЭЦГЭЭР ДҮҮРЭН ДЭЛХИЙ МИНЬ” АМЬД ЦЭЦГИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

ДЭМБ-ЫН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ СЕРГЕЙ ДИОРДИЦА ЗАМЫН-ҮҮД СУМАНД АЖИЛЛАЛАА.

2022-05-10 318
Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд Олон Улсын байгууллагууд хамтран “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулсанаар тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх эх нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах” төслийг Монгол улс 2021-2023 онд хэрэгжүүлж байна.

“БИДНИЙ ОРЧИН ХҮҮХДИЙН НҮДЭЭР” ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-05-07 342
“БИДНИЙ ОРЧИН ХҮҮХДИЙН НҮДЭЭР” ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Замын-Үүд хотын Захирагчийн ажлын албаны 10 жилийн ойн хүрээнд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Замын-Үүд хотын Захирагчийн ажлын албатай хамтран ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн сурагчдын дунд шийдвэр гаргах түвшинд хүүхэд залуусын дуу хоолойг хүргэх, илтгэх чадварыг хөгжүүлэх, шинэлэг санал санаачлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “БИДНИЙ ОРЧИН ХҮҮХДИЙН НҮДЭЭР” илтгэлийн уралдааныг 2 үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7079
5528 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%