СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ АРВАНХОЁРДУГААР ХУРАЛДААН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арванхоёрдугаар хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 72,4 хувийн ирцтэйгээр танхимаар хуралдав. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
1.Сумын Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн төлөө бид хамтдаа-2” үйл ажиллагааны хөтөлбөрийн тайлан, түүнд хийсэн хяналт шинжилгээг үнэлэх тухай;
2.Сумын 2023 оны төсвийн зохицуулалт хийх тухай;
3.Сумын 2024 оны төсөв батлах тухай;
4.Сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай;
5.Хөрөнгө акталж данснаас хасах, блансаас блансад шилжүүлэх, дахин үнэлэх тухай;
6.Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ”Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээр дамжин БНХАУ руу зорчиж буй гадаад, дотоодын зорчигчдоос авах хураамжийн хэмжээ тогтоох тухай” 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай;
7.Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хурлын Зөвлөлийн 2023 онд зохион байгуулсан ажлын мэдээлэл;
8.Бусад асуудал