2026-01-22
12
Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулж буй спортын холбоодуудын 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, цаашдын зорилт, тулгамдаж буй асуудал, шаардлагатай дэмжлэгийн талаар санал солилцох уулзалт зохион байгуулагдаж байна.
🖋Тус уулзалтаар спортын салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн шинэ санаа, бодит хэрэгцээ, хамтын ажиллагааг сайжруулах боломжуудыг хэлэлцэж, өсвөр үе, залуучуудын спортын оролцоог нэмэгдүүлэх, тамирчдыг дэмжих, тэмцээн уралдааны чанар, хүртээмжийг сайжруулах талаар санал, санаачилгуудыг өргөн хүрээнд хэлэлцэв.
🖋Мөн спортын холбоодын уялдаа холбоог сайжруулж, нэгдсэн төлөвлөгөөтэй, үр дүнтэй үйл ажиллагаа явуулах, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд энэхүү уулзалт чухал ач холбогдолтой боллоо.