ЭЭЛТЭЙ ЗАМЫН-ҮҮД ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 10/59 дүгээр тогтоолоор батлагдсан "Ээлтэй Замын-Үүд" хөтөлбөр нь сумын Ерөнхий боловсролын багш, албан хаагч, Сургуулийн өмнөх боловсролын багш нар хамрагдаж 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн ба 2024 оны орон нутгийн төсөвт 898,800,000 төгрөг тавигдаж 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сумын Нэгдсэн Эмнэлэг, "Борхойн Наран" өрхийн эрүүл мэндийн төвийн удирдах албан тушаалтан, эмч, сувилагч нарт олгож байна.
Хөтөлбөрт хамрагдсан алба хаагчдадаа ажлын өндөр амжилт хүсье.