2018-05-03
344
“Төлөөлөгчийн өдөрлөг”-2018
Дорноговь аймгийн ИТХ, Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал хамтран “Төлөөлөгчийн өдөрлөг”-ийг 2018 оны 05 сарын 3-ны өдөр Хилийн цэргийн 0108 ангийн спорт зааланд зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Дорноговь аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Дорноговь аймгийн ИТХ-ын ажлын албаны дарга Н.Хонгорзул, Замын-Үүд сумын ИТХ-ын дарга Б.Анхбаяр, Засаг дарга Н.Алдарбаяр болон Замын-Үүд сумын ИТХ-ын төлөөлөгчид, албан байгууллагын дарга, иргэд оролцлоо. Тус өдөрлөгөөр Дорноговь аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүн өмгөөлөгчид иргэдэд хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгч мөн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг иргэдээс үнэ төлбөргүй элэгний В, С вирусийн шинжилгээ авч, аймгийн газрын алба, аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, иргэний бүртгэлийн улсын бүртгэгчид иргэдэд үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгч, “Итгэл, сэтгэл, хандлага” ТББ-ын АШУҮИС-ийн Дорноговь дахь салбар сургуулийн сэтгэл зүйч багш Ц.Ундрах Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн урлаг зааланд хууль сахиулах байгууллагуудын албан хаагчдад “Ажлын байрны стресс” сэдвээр сургалт өгч мөн иргэдэд “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр сургалтыг зохион байгууллаа.