Замын-Үүд сумаас аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон Н.Алдарбаяр, Б.Анхбаяр, Г.Цогтбаатар, А.Сүрэнхүү, У.Энхмаа төлөөлөгч нарын дэмжлэгээр Аймгийн орон нутгийн 160,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг "Форд" үйлдвэрийн чанар, үзүүлэлт сайтай иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашинтай боллоо.
Тус автомашин нь амилуулах суурь тусламжийн иж бүрэн тоног төхөөрөмжтэй, битүүмжлэл сайтай, цахилгааны эх үүсвэртэй, ариутгах, халдваргүйжүүлэх, өвчтөн зөөвөрлөхөд олон талын эрүүл мэндийн тусламж үзүүлэх хүчин чадалтай автомашинтай болсноор иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх таатай нөхцөл бүрдээд байна.