Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 16 тоот захирамжаар байгуулагдсан Иргэдийн Хурлын Төлөөлөгч Ц. Ганчимэгээр ахлуулсан, гишүүд ИТХ-ын Тэргүүлэгч Ц, Оюунсүрэн, Иргэдийн Хурлын Төлөөлөгч Ж. Ундрахбаяр нар Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг шашны байгууллагын судалгааг гаргасан бөгөөд тус суманд үйл ажиллагаа явуулдаг шашны байгууллага 8 байдаг. Үүнээс Буддын-3, байдгаас нэг нь үйл ажиллагаа нь хаагдсан. Евангелийн 5 нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг.
1. Дашпэлжээпунцоглин
2. Үржиндичинлин
3. Догдолгүнсэллэн хийд /үйл ажиллагаа нь зогссон/
4. Хайрын илгээлт сүм
5. Амийн булаг сүм
6. Итгэлийн-Үүд сүм
7. Найдварын өргөө сүм
8. Шинэ Монголын ургац сүм
Эдгээр сүм хийдийн удирдлагууд болон үйл ажиллагаа явуулдаг эсэхийг ажлын хэсэг биечлэн танилцаж судалгаанд хамрууллаа.
Үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагуудаас Сүлд багт 4,5 дугаар багт, 2,3-р багт тус тус 1 ажиллаж байгааг судалгааны үндсэн дээр гаргалаа.
Үүнийг багийн дарга нарт танилцуулав.
СУДАЛГАА, ДҮГНЭЛТИЙГ ГАРГАСАН:
АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ: Ц. ГАНЧИМЭГ
ГИШҮҮД: Ц. ОЮУНСҮРЭН
Ж. УНДРАХБАЯР