УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд нийт сумдын Иргэдийн Хурлын Төлөөлөгч нарт "Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үндсэн агуулга, үйл ажиллагаа, шийдвэр гаргах хүрээний суурь асуудлуудын гол ойлголтуудыг өгөх зорилго бүхий үндэсний суурь сургалтанд 2017 оны 2 дугаар сарын 1-нээс 2-ны өдрүүдэд Замын-Үүд сумын ИТХ болон Сайхандулаан, Мандах, Сайншанд сумын Иргэдийн Хурлын Төлөөлөгчид хамрагдлаа. Мөн гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдаж Замын-Үүд сумын ИТХ 1 байранд шалгарлаа.