МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАХ ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 25 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ШАТАР СОНИРХОГЧДЫН ЗАМЫН-ҮҮД СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Замын-Үүд сумын Шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээний 2016 оны 11 дүгээр сарын 26-нд Замын-Үүд сумын ЗДТГ-ын хурлын зааланд боллоо. Нийт 27 шатар сонирхогч оролцсоноос, эрэгтэй шатарчдаас 1 дүгээр байранд Санжаа овогтой Пүрэвжав, 2 дугаар байранд Мигдорж овогтой Жаргалсайхан, 3 дугаар байранд Санзай овогтой Дүгэржав, эмэгтэй шатарчдаас 1 дүгээр байранд Ганхүү овогтой Болор-Эрдэнэ нар шалгарлаа.