Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба

БООМТЫН ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛЛАА

2016-02-23

   Засаг даргын Тамгын газар, Замын-Үүд дэх Гаалийн газар 2016 оны 1 сарын 28-ны өдөр "Боомтын зөвлөлийн хуралдааныг зохион байгуулж" Боомтын зөвлөлийн даргаар Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга О. Цогтбаатар, гишүүдээр Замын-Үүд сумын Засаг дарга М. Баянмөнх, Хилийн цэргийн 0108-р ангийн захирагч О. Батгэрэл, Иргэнийн харъяалал шилжилт хөдөлгөөний газрын дарга Г. Эрдэнэцогт, Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд дэх газрын дарга О. Мөнхбаатар, Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга С. Баясгалан нарын бүрэлдэхүүнтэйгээр Боомтын зөвлөл байгуулагдлаа.
  1. Боомтын хуралдааныг зохион байгуулах хугацааг тогтоох
  2. Боомтын зөвлөлийн хуралдааны дэгийг хэлэлцэн батлах
  3. Замын-Үүдийн авто замын боомтод мөрдөх журмын талаар санал солилцох
  4. Замын-Үүдийн авто замын боомтод нэвтрэх үнэмлэх болон үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл        олгох, гэрээт харуул хамгаалалт, ачигч ажиллуулах зэрэг асуудлаар санал солилцож шийдвэрлэх
  5. Тулгамдсан болон цаг үеийн бусад асуудлаар санал солилцож шийдвэр гаргах 
  6. Боомтын талаар авч хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, техник тоног төхөөрөмжийн чиглэлээр санал авах зэрэг асуудлуудыг хэлэлцэж, Боомтын зөвлөлийн хуралдааныг дэгийг баталж, Боомтын болон хяналт шалгалтын бүсэд нэвтрэх иргэн, Аж ахуй нэгж, байгууллагын авто машины зөвшөөрлийг шинэчлэн 2016 оны 2 сарын 15-ны өдрөөс мөрдөж эхлэхээр болсон байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3827
2641 / 69%
709 / 19%
235 / 6%
242 / 6%