2016 онд хувиараа хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн 7 хөтөлбөр, 1 төсөл хэрэгжихээр боллоо. Үүнд: Аж ахуй эрхлэх бичил бизнесийг дэмжих хөтөлбөр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байр дэмжих хөтөлбөр, Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байр дэмжих хөтөлбөр, Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Ажил мэргэжлийн чиг баримжаа, зөвлөгөө өгөх үйлчилгээний хөтөлбөр, Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ төсөл тус тус хэрэгжихээр болсон байна.