Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба

АМЕРИКИЙН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ЗАМЫН-ҮҮД СУМАНД АЙЛЧИЛЛАА

2016-02-22

     1 дүгээр сарын 26-ны Америкийн элчин сайдын яамны холбогдох төлөөлөгчид Замын-Үүд суманд хүрэлцэн ирж, Засаг дарга М. Баянмөнхтэй уулзаж, АСЕМ-2016 болон Замын-Үүд сумын хөгжлийн талаар санал солилцлоо. Мөн АСЕМ-2016 Монгол улсад болохтой холбогдуулан ИХШХЕГ-ын албан хаагч нарт Англи хэлний сургалт явуулж буй бөгөөд сургалтыг газар дээр нь хүрэлцэн ирж үзэх, Америкийн мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцахаар энэ удаагийн айлчлалыг хийсэн байна.
Уулзалтын үеэр Замын-Үүд суманд АНУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэг барих ажлын санхүүжилт бүрэн шийдэгдсэн, ойрын хугацаанд мэргэжлийн инженер явуулж, газар дээр нь очиж, судалгаа хийлгэх болсныг мэдэгдсэн байна. АНУ-ын ЭСЯ нь Монгол улсын хэмжээнд 4 цэцэрлэг барих бөгөөд үүний нэг нь Замын-Үүд сумын иргэд, хүүхэд  багачуудад туйлын таатай үйл явдал болоод байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7083
5532 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%